МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРӨӨР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

0

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн өдрөөр Орхон аймагт шагналын хур буулаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болон Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын нэрэмжит шагнал гардуулах ёслол Орхон аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон төрийн бус байгууллагагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнасан юм. Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлигаар манай аймгаас “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 5 хүн, “Алтан гадас” одонгоор 23 хүн, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон” болон “Цэргийн хүндэт медаль”-аар тус бүр 1 хүн, “Цэргийн гавъяаны одон”-оор 5 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 23 хүн шагнагдлаа.
Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын “Иргэний төлөө” медалиар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Дэжидийн Байгаль, ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр Аюурзанын Чүлтэмжамц, Сүхбаатарын Өнөртогтох зэрэг хүмүүс шагнуулав.
                                                                                                                                                                             Мэдээллийн төв
Эх сурвалж: Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.