Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан ХХААЯ болон Орхон аймгийн ЗДТГ-ын уриалгаар Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХолбоо, Залуучуудын холбоо зэргийн оролцоотойгоор цех нэгжүүдэд хандивын аян зарлагдаж туг аялаж яваа юм байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тээвэр ложистикийн албаны хамт олон өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 03-р сарын 18-ний өдөр Жаргалант сумын Дулаан уул багийн таван малчин өрхөд 150 боодол өвс, 20 шуудай тэжээл, 20 ширхэг нэмнээ, бээлий саван лаа, чүдэнз гэх мэт эд зүйлсийн тусламж үзүүллээ. Тээвэр ложистикийн алба нь Эрдэнэт үйлдвэрийн бараа материалын төв склад төмөр замын цехийн хамтарсан алба болон 2016 оны сүүлээс нэгтгэгдэн ажиллаж байгаа хамт олон юм. Уг хандивын аянг зохион байгуулахад голлон Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоо хамтран оролцож ажиллагсадыг бүрэн хамруулж чаджээ. Хүнд хэцүү хаврын хахирган цагт тусламжийн гараа сунгасан Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олонд малчид баярлаж талархсанаа дахин дахин илэрхийлж байлаа.
Тээвэр ложистикийн албаны дарга С.Мөнхтэгш
nwpaBI I think other web-site proprietors should take this web site as an model, very clean and great user genial style and design, as well as the content. You are an expert in this topic!