ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО

0

Орхон аймгийн Засаг даргын Даваа гарагийн шуурхай зөвлөлгөөн болж өндөрлөлөө. Өмнөх жилүүдэд хийгдэж байсан гэр хороолол болон гудамж талбайн гэрэлтүүлэг зарим хэсэгтээ асахгүй байгааг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах үүрэг өгсөн ч хийж гүйцэтгэсэн компаниуд нь олдохгүй байгаа зэргээс шалтгаалан зарим ажил удаашралтай байна. Тухайлбал, Говил багийн гэрэлтүүлэг, Шанд багийн хоёр ч гэрэлтүүлэг хийсэн компани улсын комисст одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байна. Гэрээний дагуу гүйцэтгэгч компаниудаар засварлуулахаар ажиллаж байна.

Мөн автомашин хүрэх бололцоогүй, өвс тэжээлийн нөөц нь дуусч байгаа  хөдөөгийн малчдын өвөлжөөнд цэргийн зориулалтын туулах чадвар сайтай автомашинуудаар хоёр хоногийн дотор зам гаргахыг аймгийн Засаг даргын зүгээс үүрэг болголоо.
        Сүүлийн жилүүдэд манай аймгийн автомашины тоо нэмэгдэж, хотын доторхи авто зогсоол хүрэлцэхгүй байгаагийн улмаас иргэд зогсоолын бус газруудад автомашинаа байрлуулахаас аргагүйд хүрч байна. Хотын захирагчийн алба, Замын цагдаагийн тасаг гэх мэт холбогдох байгууллагуудад шинээр авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар судлахыг үүрэг болголоо. Түүнээс гадна иргэдийн бухимдлыг төрүүлдэг нэг зүйл бол “Орхон аймгийнхаа хөдөөгийн ганц сум болох Жаргалант орох гэж яваа иргэдийн тээврийн хэрэгслээс гурван замын пост байнга хураамж авдаг” гэх яриа. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Зам тээврийн сайд болон бусад холбогдох газруудад Орхон аймгийн дугаартай автомашинуудаас хураамж авахгүй байлгах талаар хүсэлт явуулж хөөцөлдөж байгаагаа мэдээлсэн юм.
                                                                                                                                                                            Эх сурвалж: Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.