KitchenAll шинэ салбараа Эрдэнэтэд нээж байна

1

KitchenAll дэлгүүр Эрдэнэт хотын 100 айл төвд цоо шинэ салбараа нээлээ. Дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа 4-р сарын 1-ний өдөр буюу Бямба гаригт 13:00 цагт болох юм байна. Монголын тавилгын зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хэдийнээ танигдсан KitchenAll гал тогооны тавилга, хувцасны шкаф, хувцасны өрөө, хүүхдийн өрөөний ком тавилга, унтлагын өрөө, зочны өрөө, үүдний өрөө, угаалгын өрөөний шүүгээ, хөшиг гэх мэт бүхий л төрлийн тавилгыг үйлдвэрлэдэг. Дэлхийн зах зээл төдийгүй орчин үеийн тренд болоод байгаа бүхий л загварыг таны хүссэн загвар дизайнаар хийх бүрэн боломжтой. Мөн Германы Hansa брэндийн гэр ахуйн цахилгаан бараа өргөн сонголттой ирсэн байгаа. Орчин үеийн загвар шийдэлтэй тавилга хайж, Улаанбаатар хот гадна дотоодын дэлгүүр хэсэж цаг зав, мөнгөө үрэх шаардлагагүй боллоо. Санхүүгээ хэмнэх боломжийг ойртуулж KitchenAll дэргэд ирлээ. Ирэх Бямба гаригт болох нээлтийн үйл ажиллагаанд зориулан морин хуурч, уртын дууч, поп дуучид ая дуугаа өргөхөөс гадна гал тогооны тавилгын хонжвортой сугалаа явагдана. Сугалаанд хүссэн хүн бүхэн оролцож азаа үзэх боломжтой юм байна. Нийт 9 азтанг шалгаруулж Эрдэнэтчүүддээ гэнэтийн бэлэг барих гэнэ. Шинэ салбарын нээлтийн өдөр хүрэлцэн ирсэн эхний 10 хэрэглэгч гарын бэлэгтэйгээс гадна нээлтийн эхний 3 өдөрт багтаж захиалга өгсөн хэрэглэгч бүх төрлийн тавилга -10%, Герамны Hansa брэндийн цахилгаан бараа 20-40%, Хүүхдийн өрөө, зочны өрөө, унтлагын өрөөний тавилга, хөшиг авахад 10% ийн хөнгөлөлт тус тус эдлэх боломжийг олгох юм байна. Та бүхэн #KitchenALL-ын тавилга захиалахын тулд Улаанбаатар орох шаардлагагүй боллоо. Мөн ирсэн хүн бүр сугалаанд оролцож азтаны нэг болох боломжтой ба супер шагнал нь KitchenAll Express ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА өгөх юм байна. Эхний 10 худалдан авагч бэлэгтэй ба урлагийн тоглолт зэрэг олон олон гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна. Таныг нээлтийн арга хэмжээнд урьж байна.

Хаяг: KitchenAll Эрдэнэт хотын “100 айл“ худалдааны төвийн 2-р давхарт байрлаж байна. Харилцах утас: 88017477.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.