НӨАТ: Иргэдэд олгосон боломж дууслаа

18

Сангийн яамнаас 2016 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн www.ebarimt.mn дэх бүртгэлийн мэдээллийг засварлах хугацааг сунгаж, иргэдэд нэг удаагийн боломж олгосон билээ.

Үүн дагуу 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд иргэд мэдээллээ засварлаж, хуульд заасны дагуу 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөрт багтаан буцаан олголт хийхээр зохицуулсан юм. Энэ хугацаа өчигдөр дуусгавар боллоо.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Еbarimt.mn сайтад бүртгүүлсэн 120 гаруй мянган хэрэглэгчийн мэдээлэл дутуу, зөрүүтэй хэвээр байгаа гэх мэдээлэл байв. Зөрүүтэй мэдээллээ засварлаагүй бол НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгох боломжгүй хэвээр үлдэнэ.

Иргэн Та нэмэлт мэдээллийг ebarimt.mn цахим хуудсанд хандаж авах боломжой. Хэрэв интернэтэд холбогдох боломжгүй бол татварын албаны 1800-1288 лавлах утсанд холбогдон бүртгүүлэх эсвэл татварын байгууллагад биечлэн очиж зөвлөгөө авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 Олон сэтгэгдэлтэй

  1. You ave made some good points there. I looked on the net to find out more about the issue and found most individuals will go along with your views on this site.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.