Д.Алтанхуяг үнэхээр АЛТ уу?

10

Ардчилсан намын Шонхор фракцынхны үзэж байгаагаар Зэс Эрдэнийн Д.Алтанхуяг одоо л Аймгийн Ардчилсан намд Алтнаас үнэтэй болоод байгаа бололтой. Түүний эрэмгий дайчин чанар, тэмцэгч төрх, чанга дуу хоолой Ардчилсан намд одоо их л хэрэгтэй байгаа юм байх. Инээдтэй бас өрөвдөлтэй тайлбар.

Зүгээр л нэг урт амьсгаа аваад уужуу сайхнаар бодоод үзэцгээе. Д.Алтанхуяг үнэхээр тийм алт болчихсон хүн үү? Тэр тусмаа Орхон аймгийн Ардчилсан намд тийм их хэрэгтэй байгаа юу? Ийм сайхан хүнээ олж авахын тулд манай аймгийн Ардчилсан нам хэр урт хугацааг туулж зовж зүдэрсэн бэ, ямар азаар  Д.Алтанхуяг маань энэ Ардчилсан намыг тоов?

Хариулт нь  бол “ Үгүй л байхгүй юу”. Энэ бол Фракцын эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьж Д.Алтанхуягийг амь тавин дэмжиж байгаагаа тайлбарлах гэсэн Шонхорынхоны инээдэмтэй өчил. Цаад шалтгаан бол мэдээж өөр. Д.Алтанхуягт хайр зарлах болсноо намын гишүүддээ яаж тайлбарлахаа мэдэхгүйд хүрсэн Шонхор фракцынхан нэгэн мэргэн санаа олсон нь “Ардчилсан нам сөрөг хүчин байгаа энэ үед түүний чанга дуу хоолой бидэнд хэрэгтэй” гэсэн өрөвдөлтэй нь аргагүй өгүүлбэр юм.

Бодит байдал бол арай өөр. Д.Алтанхуяг гэж хэн бэ? Зэс Эрдэнийн Алтанхуяг гэгддэг энэ залуугийн нэр хүнд анх гарч ирж байснаа бодвол одоо Эрдэнэтэд шалдаа буусан. Хэдэн жилийн өмнөх тэмцэгч төрх нь одоо огт өөр дүрд хувирсан. Өөрийг нь дэмжсэн иргэдийн эрх ашиг, итгэл сэтгэлийг улс төрд шат өгсөх гишгүүр болгон ашиглаж УИХ-ын сонгуульд 2 удаа өрсөлдсөн ч ялагдсан. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Түүнийг ямар хүн бэ гэдгийг хүмүүс мэдэж байгаа учраас дэмжихгүй байна. Зэс Эрдэнийн гэх олон мянган иргэдийн итгэлийг эцэст нь бараа таваар мэт арилжиж улмаар Эрдэнэтээс сураг нь алдарсан. Одоо түүний нэр хүнд энд байхгүй болсон. Өөрөө нэр хүндгүй болсон ийм хүн энэ том намын нэр хүнд, нүүр царай болох гэж үү? Энэ нам Д.Алтанхуягийг тэргүүндээ залвал залуу хүүхэн гоё сайхан болох гээд нүүрэндээ баас түрхсэнээс ялгаа юу билээ.

Ингээд эцэст нь хэлэхэд, шонхорынхон улайран зүтгэж байна. Дотоод сонгуулийн хороог өөрсдийнхөө хүмүүсээр бүрдүүлж, сонгуулийг будлиантуулах ажиллагааг гардан зохион байгуулж байна. Мөнгө тарааж байна. Ахмад гишүүдийг, ардчилалын партизануудыг санал өгөх эрхгүй болгож байна. Намын эрх мэдлийг шударга бусаар, хуйвалдаанаар, өнгө мөнгөөр авах эрх ашиг нь тод томруун, хэний ч нүдэнд ил тод харагдаж байна.

Ийм үед Ардчилсан намын гишүүдийн итгэл үнэмшил юу юунаас чухал. Үзэл бодол, итгэл үнэмшлээ өнгө мөнгөөр худалддаг ядуу сэтгэлгээ энэ намын гишүүдэд байхгүй болсон цагт нам шинэчлэгдэнэ. Хэрхэхийг ардчилсан намын гишүүдийн итгэл үнэмшил мэдтүгээ. Гэхдээ л ЗИ-гийн фракцын хүсэл тачаалаар амилсан ЗЭС-ийн царцааны нүүдэл сонгуулийн дүнг хаашаа ч эргүүлж мэдэх нигууртай байна даа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 Олон сэтгэгдэлтэй

  1. Ардынхаа итгэл, сэтгэл зүтгэл бүхнийг арчаагүйгээр ашиглаад байгаа нөхөр шүү дээ үнэндээ.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.