Орхон аймгийн АН-ын сонгууль будлиантай болсныг гэрчлэх баримтуудыг дэлгэлээ

9

Ардчилсан намын бүх шатны байгууллага удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 2017 оны 4 сарын 2-ний өдөр болж 9200 гаруй намын гишүүд саналаа өгөх байтал 3600 гаруй нэр дэвшигчид саналаа өгсөн тухай бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр зарим нэгэн фракц бүлгийн оролцоотойгоор илт луйврын шударга бус сонгууль явагдсан талаар АН-ын дарга, Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчид  мэдээлэл өгч байна. Хэдийгээр улстөрийн намын дотоод сонгуулийн үйл хэрэг боловч нам доторх фракц бүлгүүдийн хагарал  хэрээс хэтэрч намын даргаа сонгох сонгууль, шудрага эсэх нь эргэлзээтэй болох шинжтэй мэдээллүүд ирсэн тул сонгуулийн бүх үйл явцад  хяналттай, шудрага ил тод, маргаангүй сонгууль явуулж өгөх шаардлагыг АН –ын Орхон аймаг буюу Эрдэнэтийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд гаргасан боловч арга хэмжээ авалгүйгээр сонгуулийг илт луйврын аргаар зохион байгуулан явуулсан нь ил болсон байна. Үндэсний хэмжээний том намын нэр хүндийг уландаа гишгэсэн энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа нэр дэвшигч         Х.Бат –Очир, Д.Доржпүрэв, Ц.Ойдов, түүний төлөөлөл АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигч О.Балжинням, мөн Баян- Өндөр сумын намын хорооны даргад нэр дэвшигч Э.Амарбаясгалан, Б.Сабыржан, намын хорооны даргад нэр дэвшигч Д.Ганхуяг,  н.Урдынбиш болон бусад нэр дэвшигчид өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан хэлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 Олон сэтгэгдэлтэй

  1. Санал өгөх гээд очсон чинь миний нэр дээр санал өгсөн байсан шүү

  2. Энэ дарчилсан намыг С.Эрдэнээ дарга болоод бүр нядлаж эхлэв.Шонхорууд ШАК –д МОАХ -ыг дээрээс нь удирдаад эндэх хэд нь сүүлээ хөдөлгөн дагаж гүйгээд ийм юм болчов.

  3. Энэ байдлаараа АН 2020 2024 2028 оны сонгуульд сураггүй арчигдахнээ Эвий дээ муу АН-ынхан

  4. Yalj yalagdahda bishee ardchilsan nam yaagaad tuluvshij shudraga bj chadahguid bn deerees n helhed altanhuyag gej huni hajuud ene humuus orhon aimag erdenet hotdoo ajillaj amidardag olond tanigdsan humuus harin altanhuyag bol zugeer l nam damjsan namiin yanhan ardchilsan nam odoo sehhed berh shuu bayrtai l gej heliidaa

  5. dotro hol tolgoigo olohgvi bhar yu boloh n todorhoi sh te.altanhuyag bahan hvmvsin irgeni vnemleh kanondaj avad bsan uchrig n oloh l heregtei

  6. ер нь тэгээд нам доторхи хагарал хэтэрхий гүн бна одоо ажлаа ярих хэрэгтэй ман намын өвөрт орж чадсан.АН дотоод учраа олж ялзарлаасаа
    гараачээ

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.