Д.СОЁЛЧХҮҮ: БИД ШИНЭЭР ЗАМ БАРЬЖ ЧАДАХГҮЙ НЬ

0

Өнөөдөр хуралдсан Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг Тамгын газрын дарга Д.Соёлчхүү удирдан явууллаа. Энэ үеэр тэрээр аливаа бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж буй төрийн байгууллага болон хүлээж авч буй Улсын комисс хариуцлагатай байх хэрэгтэйг онцоллоо. Учир нь 2012-2016 онд маш олон зам шинээр тавьсан ч чанар хангалтгүй байгаа юм. ЗДТГ-ын Д.Соёлчхүү хэлэхдээ “Бид шинээр зам барьж чадахгүй нь. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн замууд хүүхдийн зулай шиг хэврэг байна. Томхон ачааны машин тормозлоход хуурч унаж байна. Хуурсан хэсгийг нь нөхсөөр байгаад тараах нь. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба бүтээн байгуулалтын ажлуудад тавих хяналтаа сайжруул. Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан албан тушаалтнууд хариуцлагатай ажил” гэсэн юм. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал хяналт тавьсан, хүлээж авсан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцно гэдгээ илэрхийллээ.

Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр хэлтэс, албад өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллээ танилцуулсан. Үүний дараа Тамгын газрын дарга хэд хэдэн чиглэлийн үүрэг өглөө. Тухайлбал, Хотын ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд автомашинаа зогсоосон иргэдэд энэ долоо хоногт анхааруулга өгч,  ирэх долоо хоногоос зохих арга хэмжээг авч эхэл гэлээ. Мөн төрийн байгууллагад иргэдээс ирж буй нийт өргөдөл, гомдлын 70 хувийг газар, барилгатай холбоотой асуудал эзэлж байна. Тиймээс Аймгийн ГХБХБГ, Баян-Өндөр сум хамтарч энэ төрлийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлэх талаарх санал боловсруулж танилцуулах чиглэл өглөө.
Эх сурвалж: Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.