Орхон аймгийн ИТХ-ын сонгууль болох эсэх өнөөдөр шийдэгдэнэ

10

Орхон Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг дахин явуулах эсэхийг шийдэх шүүх хурал өнгөрсөн сарын 31-ний баасан гарагт болох  товтой байлаа. Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас авсан мэдээллээр бол Аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах эсэхийг шийдэх шүүх хурал өнгөрсөн сарын 31-нд буюу  баасан гарагт өглөө 9 цагаас болох байсан юм. Гэвч хурал тодорхой хугацаагаар хойшилсон байна.Шүүх хурлын нэхэмжлэгч нь Д.Доржпүрэв, Б.Гантүшиг, Д.Эрдэнэбат, Р.Рагчаа, Р.Раднаадагий нарын 29 хүн байна. Эдгээр хүмүүс нэхэмжлэлээ 2016 оны 9 сарын 27-нд шүүхэд гаргажээ. Харин хариуцагч нь Аймгийн сонгуулийн хороо байх бол шүүх хуралдааныг шүүгч Сарангэрэл даргалах юм байна.  Нэхэмжлэл гаргасан нэр бүхий 29 хүн 2016 оны Аймгийн ИТХ-д нэр дэвшиж өрсөлдөх хууль ёсны эрхээ эдэлж чадаагүй хүмүүс юм. Үүнийг нь ч Улсын дээд шүүх тогтоочихсон байдаг. Өөрөөр хэлбэл 2016 оны Аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн 29 хүнийг Аймгийн сонгуулийн хороо бүртгэж аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг  3 шатны шүүхээр тогтоосон байдаг байна.

Аймгийн сонгуулийн хороо тухайн үед хууль ёсны дагуу ажиллаж чадаагүй гэдгийг Улсын дээд шүүхээр тогтоосон нь  дахин сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлж байгаа гэж харж болохоор байна.

Энэ удаагийн шүүх хуралд нэхэмжлэл гаргасан хүмүүс нэхэмжлэлийн  шаардлагаа гаргахдаа :

Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн дүнг баталгаажуулсан Орхон аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 7 сарын 1-ний өдрийн 9 дугаартай тогтоолын 1 дэх хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, дахин сонгууль зарлах зэрэг асуудлуудыг тусгажээ.

Олны анхааралд байгаа энэ асуудал өнөөдөр  хэдхэн цагын дараа болох шүүх хуралдаанаар шийдэгдэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.