ОРОС ПРОЕКТ

106

“ПРОЕКТ РОССИЯ” хэмээх бүтээлийн тухайд Хэдэн жилийн өмнө Орост зохиогчийнх нь нэр усгүй, ард нь Үндэсний аюулгүй байдлын албаны дээд зиндааны офицер, тагнуул, аналитик, интеллектуалиуд гээд товчхон базаж хэлэхэд оюунлаг эх орончид нууцлагдсан гэгдэх нэг ном хэвлэгдэн гарсан. Манайхны хэлдгээр энэ ном нохой шуугиулав гэдэг л болов. “ПРОЕКТ РОССИЯ” хэмээх уг дөрвөн боть номыг хоромхон зуур 3 сая хүн уншиж бестселлер болжээ.
Явж, явж бүх юм /матери/ хэдэн зөв дүрс шүү дээ гэдэг шиг эцсийн эцэст бүх юм ЗӨВ ҮЗЭЛ-ээс эхтэй ажээ. Зөв үзэл гэж юу юм? Энэ бол уг үзэгдэл юмс, бодьгалын мөн чанараас урган гарсан язгуур ухааныг хэлнэ. Ийм ухаангүй хүн, нийгэм, хүй хамтлаг балран мөхөх тавилантай. Зөв үзэл гэхээр гоё, гялгар, чих илбэдсэн үзэл суртал ерөөсөө биш. Тухайлбал ардчилал яав ч биш. Өөрийн гэсэн үзэл санааг л хэлнэ. Ардчиллыг үзэл юмаа гэвэл өөрийн гэсэн ардчилал байж болох талтай. Тухайлбал Үндэсний ардчилал байх жишээтэй. Өөрийн гэсэн үзэлтэй, үзэл санаатай байгаа нь өөрөө ардчилал юм. Өөрийн үзэл санаа гэж юу юм? Энэ бол тухайн улс, үндэстний оршин буй заяамал нөхцөлтэй шүтэн барилдсан аж төрөх ЯЗГУУР хэв маяг, түүнээс үүдэлтэй уламжлал соёл, нийгмийн тогтолцоо, сэтгэлгээний хэлбэр төрх, хөгжлийн загвар, өөрийгөө өмгөөлөн хамгаалах чадварыг нэгтгэсэн багц ойлголт аж.
Өөрийн үзэлгүй бол бусдын л боол болно. Өөр гарц байхгүй. Үзэл санааг бэлэнчлэхийн сонгодог жишээ нь манайд хөгжөөд байгаа гэгдэх ардчилал юм. Оросууд ардчилал, ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хэвлэлийн эрх чөлөө, нийтийн соёл гэх мэт үгс нь тэднийг тонон дээрэмдэж, задлан устгахаар урьдаас төлөвлөсөн башир заль байжээ гэдэг дүгнэлтэд хүрээд зогсохгүй өөрийн гэсэн үзэл, үзэл санаа зайлшгүй хэрэгтэйг гүн гүнзгий ухамсарласны үр дүнд “ПРОЕКТ РОССИЯ” хэмээх уг бүтээл мэндэлжээ. Өнөөдрийн эмх цэгцэндээ орж буй, дахин хүчирхэгжих замдаа магад шулуудсан Орос орныг ажихад ӨӨРИЙН ҮЗЭЛ, ҮЗЭЛ САНААТАЙ болох эхлэлийг лавтайяа тавьсан бөгөөд тэр нь төрийн бодлого, төрийн үзэл суртал буюу ГОСУДАРСТВЕННАЯ ИДЕОЛОГИЯ болон төлөвших шинжийг олжээ. Зарим хүмүүс Ерөнхийлөгч В.Путин өөрөө захиалж бичүүлсэн гэж “харддаг”, ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүдийн заавал унших номын жагсаалтад орсон уг бүтээлийг бидний эртний анд, сэтгүүлч Б.Баттогтох орчуулан нийтийн хүртээл болгохоор зэхэж буй ажээ.
Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн гүн хямрал, ардчиллын нэр барьсан асар том тархи угаалт, тонон дээрэмдэлт, баян ядуугийн оройгүй хийгээд ёроолгүй ялгарал, чөлөөт сонгууль гэх жүжиг, чөлөөт нэртэй худалдагдсан хэвлэл мэдээлэл, айдас, оюун санааны гуйланчлал, жирийн хүний гомдол цөхрөлийн үндсийн үндэс нь ӨӨРИЙН гэсэн ЯЗГУУР ҮЗЭЛГҮЙ-н харгай юм байна. Сэтгүүлч Б.Баттогтох орчуулгаараа Монголд өөрийн гэсэн үзэл санааны ТӨСӨЛ зохиох хүн байна уу? гэж асууж байна. Тэрбээр бүтэн хоёр жил гаруй цагаа заваа хомслон байж орчуулсан бүтээлийнх нь дээжээс нээлттэй хаалга-нээлттэй индэр гэдэг утгаараа та бүхэнд цувралаар хүргэж байгаадаа баяртай байна. Болгоож ажаамуй. Х.БҮРЭНТОГТОХ

ОРОС ПРОЕКТ

          х                           х                             х

…Ардчилсан онолд эрх мэдлийг хүчээр булааж авч болдоггүй. Эрх мэдэл Бурханаас ч өгөгддөг юм биш. Эрх мэдлийг ард түмэн өгдөг. Эрх мэдлийн эх сурвалж, зөвтгөх ганц шалтгаан хэмээн ойлгогддог ард түмэн хамгийн шилдэгүүдээ дундаасаа сонгож, тэдэнд эрх мэдлийг итгэмжлэн өгдөг. Ардчиллыг дарангуйлал болгон хувиргахгүйн тулд эрх мэдлийг тодорхой хугацаанд л итгэмжлэн өгөх бөгөөд дуусмагц нь дараачийн сонгогдсон хүнд шилжүүлнэ. Хэрвээ сонгогдсон хүн эс чадвал дараачийн хүнийг сонгоно. Ардчиллын мөн чанар ердөө л энэ.
Өнгөц харахад бүх юм ухаалаг. Гэвч нэг том “ГЭВЧ” бий. Ухамсарт сонголт хийхийн тулд мэдлэг хэрэгтэйд хэргийн учир оршино. Ойр зуурын аахар шаахар мэдлэг бус гүн гүнзгий мэдлэг хэрэгтэй. “Сэтгэл зүрхээрээ сонгох” уриа бол сонгууль зохион байгуулагчид ард түмэн мэдлэггүйг л хүлээн зөвшөөрч буйг гэрчилж буй хэрэг юм. Мэдлэггүйгээр сонгууль хийх боломж байхгүй. Та зохих мэдлэг байхгүй аваас эмээ сонгож авч чадахгүй. Эм биш савалгаа сонгох болчих гээд байгаа учраас гоё савалгаагаар нь сонголт хийх боломж байхгүй. Хэрвээ зохих мэдлэг үгүй аваас хоёр эрдэм шинжилгээний ажлаас аль сайныг нь “сэтгэл зүрхээрээ” тодорхойлох боломж үгүй. Хэрэвзээ зохих мэдлэггүй хүнд ямар нэгэн байдлаар сонгууль өгөх сэдэл төрүүлбэл тэрбээр эрдэм шинжилгээний ажил биш хавтас, эм бус гоё хайрцаг сонгож авна. Цэргүүд дарга нараа чухам мэдлэг дутмагийн улмаас сонгож чаддаггүй. Хэрэвзээ бүх цэргүүдийн хурал хийх юм бол цэргүүдийн хүсэл сонирхлоор тоглож чаддаг уран цэцэн үгтнүүд л цэргийн дарга нар болно.Бүх ард түмний сонгууль бол жинхэнэ ил цагаан тэнэг явдал бөгөөд учир нь ард түмэн хүүхэд адил дандаа л дотор нь юу байгаагаар нь бус гаднаа ямар харагдаж байгаагаар нь сонголтоо хийдэг. “Сэтгэл зүрхээрээ сонгох” учиртай бүх ард түмний сонгууль бол дандаа агуулгын бус хэлбэрийн сонгууль болдог. Тэгэхдээ тулбал “цөмийн физик” гэсэн номинациар* /*тодорхой агуулга, хэлбэр зэргээр шагналд нэр дэвшүүлэх/ Нобелийн шагналтнуудыг тодруулах бүх ард түмний сонгуулийг зохион байгуулахад ч ядах юм алга. Хамгийн аюумшигтай нь сонгуулийг зөв зохион байгуулах юм бол ард түмэн шилдэг физикчийг тодруулахаар сонгуульд оролцоно гээд бод доо. Харин сонгуульд жинхэнэ эрдэмтэн л биш бол хэн дуртай нь ялах болно.
Том нийгэмлэгт ардчилал зарчмын хувьд боломжгүйг түүхэн туршлага нотолж байна. Ардчилал онол хийгээд амьдрал дээр хол зөрдөг нь эртнээс ажиглагдсан зүйл. Энэ талаар сониуч хүмүүс ч үл мэдэх мянга, мянган ном зохиол бий. Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ” зохиолдоо том улсуудын хувьд засаглалын цорын ганц боломжит хувилбар нь хаант засаг хэмээн бичжээ. Ардчилсан зарчим эртний Гэрэгийн хот улс, орчин үеийн тосгон зэрэг хүмүүс бие, биенээ зурагт хуудас, клипээр* /*дүрст сурталчилгаа/ бус харин амьдрал дээр мэддэг учраас ухамсарт сонголт хийж чаддаг жижигхэн нийгэмлэгт л боломжтой ажээ.Иванов бол архичин, залхуу заваан нөхөр, Петров архи уудаггүй, амьжиргаатай эр гэдгийг бүгдээрээ мэднэ. Чухам энэ мэдлэг нь тосгоныхоо ахлагчийг ухамсартайгаар сонгох боломж олгодог байна. Харин арми болон эдийн засгийн удирдлага, тэр тусмаа бүх хүний удирдагчийг ард түмэн сонгож чаддаггүй юм.

х                                             х                                       х

Тойрог битүүрэв. Ард түмэн мэдлэггүй. Мэдлэггүйгээр сонгууль явуулах боломжгүй. Сонгуульгүйгээр ардчилал байхгүй. Франц, Орос эсвээс Америкт ямар ч ардчилал байхгүй. Эдгээр улсад явуулдаг ардчилсан сонгуулийн тухай домог бол санаатай /ухамсартай/ залилангийн хэрэг юм. Та аль гараараа, баруун эсвээс зүүн гараараа буудахыг өөрөө мэдэх ч харин хаашаа буудахыг та битгий хэл Ерөнхийлөгч ч мэдэхгүй. Систем л бүхнийг тодорхойлно. Бүх намын нэр дэвшигчид хэн нь ч хэнээсээ ялгарах юмгүй. Бүх ялгаа нь гэвэл нэгдүгээрт үл ялих, хоёрдугаарт инээд хүрэм байдаг. Нэг хэсэг нь татварыг 0,5%-иар бууруулна гэж байхад нөгөө хэсэг нь 0,4%-иар бууруулна гэдэг. Хэрвээ үүнийг сонголт гэж байвал таны сэтгэхүйн хэмжээнд л атаархахаас өөр яалтай билээ.
Нийгэмд шүүмжлэлт хэсэг давамгайлах нь ардчилсан зарчмыг зарчмын хувьд эрс тэс, ардчилсан онолтой ямар ч авцалдах юмгүй өөр систем болгон хувиргаж байна. Бүгдэд нээлттэй эрх мэдэл хамгийн олон янзын хүчинг, тэрэн дундаа юун түрүүн хөрөнгө мөнгийг өөртөө татдаг бөгөөд юун гэвэл энэ нь ашиг олох хамгийн дөт зам юм. Эрх мэдэлд хүрэхийн тулд аль болох олон сонгогчдыг өөртөө татах хэрэгтэй. Өөртөө татах компанит ажил асар их хөрөнгө мөнгө шаарддаг тул эрх мэдлийн төлөөх тэмцэл зөвхөн хөрөнгө мөнгөний төлөөлөгчдийн хооронд л явагдах боломжтой. Сонгогчид хэнийг ч сонголоо гээд төр засгийн ордон хөрөнгөтний төлөөллөөр л дүүрдэг. Ардчилал цаана нь олигархиуд буюу эсвээс “эрх чөлөө, тэгш эрх”-ийн лоозонгоор хулдаастай шинэ баячуулын ноёрхол* /*плутократия/ нуугдсан халхавч болон хувирдаг.
Чөтгөрийн тойргийг сонгогчдын сонгуулиар /өөрөөр хэлбэл ард түмэн эхлээд хамгийн шилдэгүүдээ сонгоод дараа нь өнөөх шилдэгүүд нь төр, засгаа бүрдүүлнэ/ дамжуулан тас татах оролдлого юунд ч эс хүргэв. Амьдрал дээр бүх юм бүлэглэлүүд үүсэж, хоорондоо хоолондоо орох, албан тушаалд хүрэх болон эрх мэдэл хэмээх амтат бялууны үйрхий олж хүртэхийн төлөө алхилдан тэмцэлдэхээс өөр юманд хүргэсэнгүй.
Соён гэгээрлийн эриний их сэтгэгчид үүнээс мултрах гарц хайсан ч харамсалтай нь олдсонгүй. Эцгүүд-үндэслэгчид ард түмэнд мэдлэг олговол алив нэгэн маапаангүйгээр шилдэгүүдээ сонгож чадна хэмээн сэтгэж,боловсролын тусламжтайгаар энэ зангыг тойроод гарчихна хэмээн найдаж байлаа. Хэдэн ч зуун өнгөрөв, дэлхий ертөнц энэ мөрөөдөлд сөөм ч ойртсонгүй. Ард түмэнд сонголтоо хийхэд хангалттай хүрэлцэх мэдлэг олгох нь зарчмын хувьд боломжгүйг амьдрал харуулав.Нэгдүгээрт, бүх хүний суралцах чадвар харилцан адилгүй ажээ. Хоёрдугаарт, бүх хүнийг эрдэм номын мөр хөөлгөх боломжгүй ажээ. Гуравдугаарт, олон хүн угаасаа суралцах хүсэлгүй байдаг ажээ. Дөрөвдүгээрт, онолоос гадна практик мэдлэг хэрэгтэй байдаг ажээ. Ард түмэн ийм практик мэдлэгийг хаанаас авч болох нь төсөөлөхөд ч бэрх асуудал. Тэр тусмаа энэхүү мэдлэгийн ихэнх нь улсын нууц байхад шүү.
Хүмүүсийг тоолох-бичих, хими хийгээд газар тариалан, анагаах ухаан хийгээд барилга байгуулалт, хөгжим хийгээд спортод сургаж болно. Гэвч энэ бүх мэдлэг мунхаг харанхуйг нэвтэлж чаддаггүй. Боловсролтой хүмүүс боловсролгүй хүмүүсийн л нэгэн адил юу сонгож байгаагаа ч бодолгүйгээр “сонголтоо хийх”-ээр явдаг. Эндээс боловсрол асуудлыг шийддэггүй бөгөөд энэ утгаараа ямар ч нэмэргүй гэсэн дүгнэлт хийж болно. Бүүр бүх ард түмэнд ид шидийн хүчээр мэдлэг олгох уран зөгнөл биеллээ гэж бодлоо ч юу ч өөрчлөгдөхгүй. Сонгууль тэртэй, тэргүй боломжгүй. Хүн болгон хувийнхаа байр сууринаас нөхцөл байдалд хандах нь тодорхой ч түүний сонголтод төр, засгаа сонгох сонгуульд ямар ч хамаа байхгүй хар мянган шалтаг, шалтгаан нөлөөлөх л болно.
Ардчилал урхи, ардчилагчид жирийн хүмүүсийн үл ойлголцол хийгээд сэтгэл хөдлөл дээр тоглосон хоосон чалчигчид болон хувирчээ. Тэд хүмүүс ямар ч сонголт хийж чаддаггүйг гайхамшигтай мэддэг хэрнээ хүмүүсийг ямар ч атугай санал өгүүлж дөнгөдөг л юм.Үнэнч шударга хүмүүс хэмээн үнэлж болох цөөхөн ардчилагчид үнэн чанартаа “Сохор хүмүүсийн сохор удирдагчидаа гэж…хэрэвзээ сохор нь сохрыгоо хөтөчилж яваа бол хоёулаа л нүхэнд унана даа”/Мф. 15:14/ гэгч болж буй юм. Бусдынх нь хувьд ухаангүй нь ч бий, ухаантай нь ч бий ч ардчиллын үндсэн постулатыг* /*үүсгэл үнэн. Нотлох шаардлагагүй үнэн/ сүсэг бишрэл мэт хүлээн авсан ч амьдралдаа ганц удаа ардчиллын үндсийн талаар бодож үзээгүй хүмүүс байдаг. Ардчилал хэмээх “саалийн үнээ”-г үлгэгчид нь ёс мэт мөнгөнөөс өөр юунд ч үл итгэх, эрээ цээрээгээ барсан барлаг луйварчид байдаг. “Ардчиллын төлөө” гэж бүхнээс чанга хашгирагчид нэг бол дүүрсэн тэнэг, нөгөө бол дүүрсэн луйварчин байх нь элбэг. Манай нийгмийг хэдэн зуун дамжин идэж буй ардчилал нь уламжлалт улсуудын хувьд мөн чанартаа хүн идэх* /*каннибализм/ мэт харь балар, харгис хэрцгий явдал юм. Ардчиллыг эдгээр оронд хүсэл сонирхлынх нь эсрэг удаа дараа хууран мэхлэх, тархийг нь угаах, ов заль гаргах замаар тулган хүлээлгэжээ.Эрх, эрх чөлөө нэрийн дор ардчилал нь бүх л төрлийн бусармаг явдалд шимтэй хөрс бэлтгэн өгч байна. Нийгмийн амьдралын үндсийг мэрэн устгах түүний арга бие махбодыг зугуухан идэх хорт хавдрын эсийн үйл ажиллагаатай яг адилхан.
Асуудал алган дээр мэт ил бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй байна. Гэвч асуудлыг шийдэхийн оронд асуудалд зохицож эхэлжээ. Хүчээр толгойд нь суулгасан модон үгээр гул барьсан ардчилагчид бүх гай төрийн тогтолцооны элэгдэж муудсан “эрэг шураг”-аас, өөрөөр хэлбэл муу түшмэд, төсөв тоногчдоос болж байна хэмээн уйгагүй нотолж байна. Хэрвээ муу түшмэдийг сайн түшмэдээр солих юм бол нөхцөл байдал засарна. Ард түмэн энэ “үнэт зөвөлгөө”-г дор нь шүүрэн авч дахиад л “үнэнч шударга” гаруудыг сонгохоор явж байна. Гэвч сонгууль болгоны дараа нөхцөл байдал улам сайжрах бус улам муудсаар байна. Сонгууль болгоны дараа авилгал нэмэгдэж, хүн бус явдал гаардаг. Төрийн байгууллагуудад авилгалын үнийн жагсаалт хадах цаг аль хэдийнэ болжээ. Гэвч хүмүүс сонгууль хийгээд өөрсдийнхөө өрөвдөм амьдрал хоёрыг нэг цагаригт хэлхээд дүгнэлт хийчих чадваргүй болтлоо мулгуурсан ажгуу.
Ард түмэн хамгийн шилдэгүүдээ сонгох гэж чардайх тусмаа хамгийн адгийн шааруудаа сонгож орхидогийг түүх нэг бус удаа баталжээ. Ардчилсан сонгуульд хамгийн улаан цагаандаа гарсан луйварчид ялдаг нь бараг л ёс мэт үзэгдэл. Том хамтлаг дотор ардчилсан сонгууль явуулна гэдэг том луйварчдыг сонгосноос ялгаа байхгүй. Сонгуулийн үйл ажиллагаа үргэлж далд явуулга, бие, биенийхээ эсрэг хийх өдөөн хатгалга дунд явагддаг. Жирийн хүмүүст муу нэр дэвшигчид сайн нэр дэвшигчдэд сонгогдоход нь саад болоод байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Бүх намын дарга нар сонгууль шударга бус учраас ард түмэн сайхан амьдарч чадахгүй байна хэмээн мэдэгдэнэ. Үр дүнд нь ард түмний оюун санаа хийгээд сэтгэлийн их эрч хүчийг буруу тийш нь залдаг. Гэмтэнг илрүүлэх аян ард түмний анхаарлыг ардчилсан байгууламжийн зарчмын гажигаас хөндийрүүлнэ. Том нийгэмлэг дотор бодит сонгууль хийх боломжгүйг хэн ч анзаарахыг хүсэхгүй байна. Таван мянгаас дээш хүнтэй нийгэмлэгт ардчилал зайлшгүй баячуулын засаглал* /*плутократия/ болон хувирна гэж Платон үзэж байжээ.
Хамгийн том алдаа гэвэл гол гай түйтгэр луйварчид хийгээд төсвийн хулгайчдыг төрүүлсэн системд бус харин луйварчид хийгээд төсвийн хулгайчдад буюу өөрөөр хэлбэл системийн бүтээгдэхүүнд байна хэмээн хүмүүс үзэж буйд л байгаа юм. Энэ бол системийн бүтээл гэдгийг бодох чадвартай хүн тун цөөхөн ажээ. Нэг хэсэг төсөв завшигчдыг авч хаялаа гэхэд систем яг адилхан нөгөө хэсэг хулгайчдыг төрүүлж л таараа.Байгууламж угаасаа согогтой байхад эрэг шургыг нь солих утгагүй хэрэг. Бүр хоруу тогтолцооны бүх эд ангийг цул алтаар цутгалаа ч гэсэн механизм тэртэй, тэргүй ажиллахгүй.
Хүмүүс дахиад л сохорчээ. Ямар ч ардчилалд асуудал усны дусал мэт адилхан байгааг хэн ч харахгүй байна. Бүх “эрх чөлөөт” оронд төрөлт буурч, ёс суртахуун доройтож, үхэл ихсэж, мансуурал болон бусад бусад бусармаг явдал газар авч байна. Шалтгааныг нь түшмэдийн сайн, муугаас бус байгууламжийн мөн чанараас хайвал зохилтой нь илт байсаар атал хүмүүс ховсдуулсан мэт хоосон лоозон тойрон хашгиралдаж байх юм. Компас* /*зүг чиг заагч багаж/ нэртэй сүхэн дор нийгэм өдгөө аюултай чиглэл рүү урсгалаараа хөвж явна. Энэ чиг хандлагын үнэн зөв эсэхийг саравчлаад харчих өндөрлөгт авирч чадах хүмүүс хуруу дарам цөөхөн. Олон түмэн үндсэндээ ийм асуултаар толгойгоо зовоох дургүй. Тэдний үндсэн хүсэл сонирхолын үндэс нь үргэлж л системд зохицох хүсэл эрмэлзэл байдаг. Жирийн хүнд сургууль хүүхдэд нь юу сургаж байна гэдэг сонин биш. Тэрбээр эцэг, эхийн үүргийг хүүхдээ сайн сур хэмээн шахахад оршино хэмээн үздэг бөгөөд өөрөөр хэлбэл сургууль хүүхдийг сайн сайхан юманд л сургадаг, өөрт нь хэрэгтэй юм өгдөг гэдэгт итгэлтэй тул системд* /*тогтолцоо/ бүрэн найддаг. Багш нэртэй жирийн хүмүүс бас л системийг үнэлж чаддаггүй.
Тэд нар зөвхөн системийн зааварчилгааг л дагана. Тэгэхээр системийн эсрэг ард түмэн ямар ч хамгаалалт байхгүй нь харваас илт. Ямар ч муу сургууль байсан эцэг, эхчүүд хүүхдээ онц, сайн ав хэмээн дүрэмдэх л болно. Харин сургууль хүүхдээр нь хэрхэн тоглож байгааг тэд ойлгох ч үгүй, ойлгож чадах ч үгүй. Юун гэвэл ийм хэмжээний цар хүрээтэй харьцуулахад тэд өөрсдөө хүүхдүүд юм.
Хүмүүс өөрөө, өөртөө хэзээ ч хүрээ хязгаар тогтоодоггүй. Хүрээ хязгаарыг шажин эсвээс зах зээл тогтоодог. Хүрээ хязгаарын бүрэн бүтэн байдалд Гэгээн Эцэг эсвээс Зах зээл хяналт тавьдаг. Гэгээн Эцэг байхгүй аваас Зах зээл хүсэл тэчьяалыг дур зоргоор нь тавихуйд тэд уяанаасаа алдуурсан ноход мэт зулбаран хөнөөн сүйтгэх ажлаа хийж эхэлдэг. Зах зээл хамгийн ухаалаг, хамгийн дайчин хүмүүсийг шимэгчид* /*паразитууд/ болгон хувиргадаг /Тиймээ, чухам хувиргадаг. Энд хүмүүс буруугүй, систем буруутай/.

БҮЛЭГ 2

Орчин үеийн системийн мөн чанар

Либераль нэртэй гоё чамин үгээр халхавчлагдсан системийн мөн чанар юу юм? Хоосон тунхаглал бус ямар бодит зарчимд энэ систем үндэслэгдсэн юм? Энэ асуултад хариулахын тулд эрээн мяраан зарлал дүүрэн театрын самбар шиг аман баримал болсон ардчиллын үгэн овоолгоос ангижрах хэрэгтэй. Ардчиллаас гоё гивлүүрийг* /*плакат буюу зурагт хуудас гэсэн үгийг ингэж буулгалаа/ нь хуу татан хаявал сая дур гутам үнэн төрх нь тодорно. Та, “сонгогчид” бол хуруугаараа түлхэхэд хэрэгтэй тал руу нь бусдын хүслээр дохилзож байдаг хятад тайрдсан хүүхэлдэйн дүр бүтээдгийг харах болно. Өнөөдөр эрх мэдлийн төлөөх сонгууль аваас үнэн чанартаа рекламны* /*зар сурталчилгаа/ ролик* /*өнхрүүлэг гэсэн үг, маш богинохон теле реклам/ сонгох сонгууль болжээ. “Эс бөгөөс эрүүл ухааныг эс хүлээн авах цаг ирэх бөгөөд ааш аягтаа захируулан сонор илбэх бялдуучдыг багшаа хэмээн сонгох бөлгөө”/2 Тим. 4:3/
Уламжлалт засаглал ард түмнийг албадлага хийгээд итгэл үнэмшлээр дамжуулан удирддаг. Ардчилсан хэмээн өөрийгөө өргөмжилсөн засаглал тархи угааж* /*манипуляция сознанием буюу ухамсарт ов мэхээр нөлөөлөх гэсэн утгатай үгийг ингэж орчуулав. Манипуляция гэдэг нь нарийн ов мэх, арга ширгэ гэсэн утгатай дүйнэ. Цаашид манипуляция гэнэ/, хорхой гозгонуулах замаар удирддаг. Манипуляци гэдэг нь юу болохыг ойлгох үүднээс хэдэн үг хэлье. Улс төрийн манипуляци бол ардчилсан нэрийн дор ард түмнийг дээрэмдэж буй хэрэг юм. Сэтгэл зүйд нь нөлөөлөх явдлаа золиосоосоо нууцалдаг. Манипуляци хийгчийн зорилго ч бас нууц бөгөөд юун гэвээс хүрэх үр дүн нь золиос бологчдод ашиггүйн дээр үүдэх хохирол ч үргэлж нууцлагдана. Манипуляци хийсэн баримт манипуляцид өртөгсдөд анзаарагдах ёсгүй. Манипуляци хийх оролдлого илэрч, илчлэгдэх нь магад болмогц ажиллагааг голдуу зогсооно. Эс тэгвээс оролдлого ил болох нь манипуляци хийгчид маш их хохиролтой. Манипуляци хийсэн баримт өөрөө илчлэгдэх нь хэтийнх нь санаа илчлэгдэхэд яав ч хүргэх ёсгүй. Үүний төлөө олон нийтийн анхаарлыг онцгой содон үйл явдал өдөөн зохион байгуулан тийш нь татах замаар саармагжуулдаг. Амжилттай манипуляцийн энгийн жишээ бол реклам юм. Таны шохоорхлыг түмэн аргаар өдөөсөн реклам таныг түрийвчээ хоослоход хүргэдэг.
Манипуляци хийдэг технологи ард түмэн эмх цэгц, зан суртахуунаа алдсан үед маш үр дүнтэй хэрэгжинэ. Ардчилсан засгийн газар манипуляцийн тогтолцоог дэмжихийн тулд хүмүүст хэрэглээний, хар амиа бодсон сэтгэлгээ төлөвшүүлэхээс өөр аргагүй байдаг. Ийм нийгэмд эрх мэдлийг нөхцөл байдлыг ойлгох ухаан, ард түмнээ хайрлах зүрх сэтгэлийг Бурханаас хүртсэн хүмүүс бус арай хурц тод, сонирхолтой, дур булаам гоё шоу* /*үзүүлбэр/ зохион байгуулсан нөхөд авдаг.
Ардчиллын үед эрх мэдэл горилогчдын хэн нь ч сонгогчидоо “өөрийнхөө итгэл үнэмшил”-ээр татахыг эрмэлздэггүй бөгөөд учир нь тэдэнд ямар ч итгэл үнэмшил байдаггүй. Яагаад гэвэл тэд өөрсдөө ч цар хүрээ нь хүртэхүй хийгээд ойлгоцынх нь хэмжээнээс халин гарсан том тоглоомын зэмсэг төдийхөн юм.  Эдгээр нэр дэвшигчид бүгдээрээ сэтгэлгээний эрх чөлөөний тухай “шидэт тарни” цээжлэх хүүхдүүд лугаа адил эрх чөлөө бол зүгээр л ёс төдий үг юм гэдгийг ойлгодоггүй.
Үнэндээ зарчимгүй, тодорхой чиг баримжаагүй бодол, сэтгэлгээ бол бусдын гар дахь үргэлж нийгмийнхээ эсрэг ажилладаг зэвсэг л юм. Өнөөдөр улс төрчид гэгдэх бүх хүмүүсийн зорилго нь хамгийн болхи бэртэгчний хүсэл сонирхлын хавтгайд л эргэлдэж байна. Тэд зорилгодоо хүрэх хэрэгсэл хэмээн л зөвхөн харж буй учраас эрх мэдэл рүү тэмүүлж байна. Сонгуулийн компанит ажлынхаа үеэр харамгүй цацдаг гоё үгс бол ердөө л халхавч юм. Амьдрал дээр ардчилал санхүүгийн бүлэглэлүүдийн засгийн эрхийн төлөөх тэмцэл болжээ. Бусад нь сонгогчдыг маллахад чиглэсэн чамин үгс төдийхөн юм. Амлалт нь арай үнэмшилтэй, арай амьдралтай нь сонгуульд ялдаг.
Ийм төрлийн тэмцээн уралдаанд түрүүлэхийн тулд нэгдүгээрт, санхүүгийн болон засаг захиргааны нөөц боломжтой байх, хоёрдугаарт, асуудлыг бодит байдалд нийцүүлж биш ард түмний хүсэл сонирхолд нийцүүлэн харах хэрэгтэй. Нэгэнт л ард түмэн бүх юмыг тэр дор нь хүсдэг учраас ард түмэнд бүх юмыг тэр дор нь өгнө гэдэг итгэл төрүүлж чадсан хүн л сонгуульд ялах нь тодорхой. Мэдээж хэрэг, сонгуулийн өмнөх амлалтыг биелүүлэх тухайд үг, үсэг ч байх ёсгүй. Ард түмэн бол засгийн эрхийг булаан авах ажиллагааг хууль ёсны болгон харагдуулах учиртай үнэгүй цуглаанд оролцогчид л юм.
Орчин үеийн нэр дэвшигчид хуримын тухай бодоо ч үгүй байж эхлээд гэрлэнэ хэмээн амлан охидын толгой эргүүлэгч хүүхэмсэг харчуудтай туйлын адилхан. Хоёр дахь удаад толгой эргүүлэх нь бүүр ч хялбар бөгөөд алдах ч юмгүй бөлгөө. Ардчилсан сонгууль нь толгой эргүүлэгчид саналыг нь авахаар тооцоолсон хүн амын янз бүрийн давхаргын янз бүрийн хүсэл сонирхол, чинээлэг хангалуун амьдралыг хурдан гүйцэлдүүлэх амлалт болон хувирчээ. Тэд аль нь илүү санал авчрахыг тооцоолон янз бүрийн амлалтан дунд тэнцвэр барих гэж махийцгаана.
Эрх мэдэл горилогчид олонтой хүний дүрд тоглож, ард түмний нэрийн өмнөөс ард түмнээ дээрэмдэнгээ ард түмэндээ таалагдах арга башир*/*популизм буюу олон түмэнд таалагдах ов мэх/л сэдэх ажилтай болжээ. Амьдрал дээр ардчиллын оронд зөвхөн цэргийн асар давуу хүчиндээ л дулдуйдан амьдарч буй туйлын эмзэг турьхан тогтолцоо үүссэн байна. Өнөөдөр хөгжил хурдсаж,технологи хямдрахын хэрээр цэргийн тэнцвэрт байдал дахин тогтож буй үед Өрнийнхөнд уламжлалт соёл иргэншлүүдийн шахалтад тэсэж үлдэхийн тулд шажин, уламжлал зэрэг зөнд нь хаясан асуудлаар бууж өгөхгүй байх хатуу байр сууриа эргэн харах шаардлагатай. Үүний тулд хувиа хичээгчдийн атомжсан сүргийг дахин нийгмийн гишүүд буюу нэг цул ард түмэн болгох хэрэгтэй. Ёс суртахууны ялзралыг зогсоож, нэр хүндийн тухай ойлголтыг сэргээн, хувиа хичээх зан, үл хайхрах сэтгэлийг даван туулах зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд шажнаа гол чиг баримжаа болгон сэргээж гэмээн л үр дүнд хүрнэ.
Үүнийг бандитах ёсыг гэмгүй шаалуу явдал, гэгээрсэн хүний салшгүй эрх хэмээн үздэг нийгэмд хэрхэн гүйцэлдүүлэх вэ? Зөн Билэгт “Хэрвээ эр хүн эр хүнтэйгээ эм хүн мэт унтах аваас хоёул бузар хэрэг үйлдсэн бөгөөд үхэл рүү илгээгдэж өөрсдийнх нь цус өөрсөд рүү нь үсрэх болно” /Лев. 20:13/ гэжээ. Энэрэнгүй ёс, Зөн Билэг хоёрын хооронд ямар ч буулт байх ёсгүй. Нянгууд наранд* /*эрх чөлөөтэй болсон/ гарсан бөгөөд сайн дураараа торондоо буцаж орохгүй.
Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ”-ндээ ардчилал бурхадаас бүтсэн нийгэмд л боломжтой хэмээн бичжээ. Гэгээнтнүүдээс бус бүүр бурхадаас гэснийг анзаараарай. Харамсалтай нь хүн төрөлхтөн гэгээнтэн болон гэгээртэл мөн ч хол байна. Гэгээрэхүйгээс гадна сонголт хийх чадвар шаардлагатай байна.Таамаглах буюу бусдын эрхшээлд автах бус чухам сонголт хийх чадвар хэрэгтэй байна.
Амьдрал дээр ардчилал хошин жүжиг, үл гүйцэлдэх үзэл болон хувирчээ. Эцгүүд-үндэслэгчид мөрөөдөж байсан чөлөөт нийгэм байгуулах боломжгүйг мэдэрмэгцээ ардчилагчид хий мөрөөдлийн нийгэм байгуулж эхлэв. Үүнийхээ төлөө шажин, уламжлал, соёлоо золиослов. Энэ нь ардчилсан дүр эсгэх, олон түмнийг хянах бололцоо олгожээ. Бүх ардчиллын бүх засгийн газрууд бэртэгчлэлдээ уусангаа олон түмэнд таалагдах башир аргаа үргэлжлүүлэхээс өөр замгүй болжээ. Удирдлагын ийм төвшинг хангалттай гэж үнэлэхийн тулд өөрөө ард түмнийхээ төлөө санаа тавьсандаа бус ард түмнийхээ мөнгөөр хувийнхаа өчүүхэн асуудлыг шийдэх боломж олдсондоо аз жаргалаар гийх бэртэгчин болох ёстой буюу.

БҮЛЭГ 3

Мангас

Барууны нийгмийн гол, гол цэгүүд битүү хадаатай. Нэг гар нь Зах Зээл, нөгөө гар нь түр засгийн газарт хадагджээ. Нэг хөл нь Шажингүй үзэл, нөгөө хөл нь Хүсэл Тэчьяалд хадуулжээ. Ийм нөхцөлд чөлөөтэй хөдлөх боломж байхгүй. Хэрвээ засаглал тогтвортой байсан бол “дассан газраа, сурсан дуугаа дуулаад” буцаж ирэх боломж онолын хувьд байх байлаа. Гэвч засаг байнга солигдохыг зайлшгүй нөхцөл болгон тунхагласан нийгэмд эрх мэдэл үргэлж Зах Зээлийн мэдэлд байх болно.
Хэрвээ дөрвөн өдөр тутамд машин, фабрик, кафен эзнийг солих юм бол машин, фабрик, кафенаас юу ч үлдэхгүй. Хүнийг хүмүүжүүлэхийн тулд багаар бодоход 20 жил хэрэгтэй. Хүмүүжлийг орон гаран оромдох нь огт хүмүүжүүлээгүйгээс үл ялгагдана.
Харьцуулалт хийж, хэмжээ дамжааг нь харгалзах явцдаа бид ямар ч орны хувьд дөрвөн жил гэдэг кафен эзнийг дөрөв хоноод солихтой адил гэдгийг харж байна. Хүн хүмүүжүүлэх, ард түмнийг хүмүүжүүлэх хоёр мөн адилхан нэг үе авна. Энэ дэлхий дээр эзэнгүй аж ахуй, хүмүүжүүлэгчгүй хүмүүжил амжилт олж байсан тохиолдол нэг ч байхгүй. АНУ хоёр зуу гаруй жил оршин тогтнож ирсэн нь мөнөөх яриад байдаг ардчилал нь ямар нэгэн хэмжээгээр байсны л ач юм. Тэдэнд тогтвортой засаглал байнга байсан. Мөсөн уулын өчүүхэн орой нь л өөрчлөгдөж байснаас бус усан дорхи нь хэвээрээ үлдэж байлаа. ЗХУ тоглоомын ардчиллын хүчинд 70 жил оршин тогтносон юм. Бодит байдал дээр энэ нь тогтвортой засаглал буюу
ЗХУКН-ын дарангуйлал байв. Зөвлөлүүд сонгууль хийж л эхэлсэн бол Орос улс бүр 1930 он гэхэд дээсээ эвхэх байлаа.
Манай гариг ёроол нь цөмөрхий, аяллынхаа замаас төөрсөн хөлөг онгоцтой адилхан болжээ. Цаашаа энэ хэвээр үргэлжилбэл дэлхий нийтийг хамарсан хамгийн том сүйрэл ч хүн төрөлхтөнд айсуй аюулын өмнө хүүхдийн шулганаан шиг санагдана. Хоноцуудын засаглал хорт хавдрын үүрэг гүйцэтгэж байна. Цаг нь болохоор хорт хавдар донорынхоо* /*цусаа өгдөг хүн, нийгмээ гэсэн утгаар явж байна/ аминд хүрнэ. Хамгийн аймшигтай нь энийг тоож байгаа амьтан нэг ч алга. Өвчтэй бодьгал дээр язганах өт хорхой лугаа адил засаглалын бүх салбарт зай завсаргүй шигсэн улстөрч нэртэнгүүдэд энэ нь хүртээл алга.
Нөхцөл байдал засаглалын түр зуурын шинжээр тодорхойлогдож байна. Ардчиллын үед засаглал юуны өмнө нийгмээ бус өөрийгөө хамгаалахыг эрмэлздэг. Ардчиллын өнгөн дээр өрнөж буй үйл явцын цар хүрээг танин мэдэх нь хэзээ ч, хэнд ч сонин бус. Эрх мэдлээ хадгалах нь амьдрал дээр ард түмний тархи угаахын нэр тул бүх дэлхийн ардчилагчид ард түмний толгой эргүүлэхээс* /*манипуляция сознанием/өөр юу ч хийдэггүй. Шажин, төрийг заагласан бүх засгийн газрууд бол мунгинаж гүйцсэн, юу ч ойлгодоггүй хүмүүсийн бөөгнөрөл юм. Эрх баригчид “чөлөөт” ХМХ-д/хэвлэл мэдээллийн хэрэгсэл/ ард түмнийхээ санаа сэтгэлийг зовлон болгон тээрэмдэхийг яагаад зөвшөөрснийг зөвхөн ингэж л тайлбарлаж болно. Тэд “эрх чөлөө, тэгш эрх” гэдэг сайхан үгэнд худалдагдсаны эцэст таг сохорчээ. Тэд засгийн эрх баригчдаас мөн чанарыг нь ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй үйл явцын зохицуулагчид болон хувирав.
Төмөр гинж оюун санааны гав гинжээр солигдов. Тоталитаризмын* /*нийгмийн амьдралын бүх хүрээнд хяналт тогтоосон дарангуйлал/шинэ хэлбэр орчин үеийн хүмүүсийг гүн ховсдуулсан боолууд болгожээ. Ийм гав гинжийг ард түмэн онолын хувьд ч биеэ даан тасар татан хаяж чадахгүй. Харин ард түмэнд эрхэм дээд зорилгодоо явдал, суудлаа нийцүүлдэг, тэр хэрээрээ ардын итгэлийг олсон нөлөө бүхий шилээвэр давхарга болон өсөж өндийх хүч чадал бол бий.
Ардчилал бүүр эхнээсээ өөртөө өөрийгөө устгах хоёр механизм агуулжээ. Нэгдүгээрт, эрх мэдэлд нийгмийн сайн сайхныг цогцлоох гэж бус энэхүү нийгмээ дээрэмдэх боломж хэмээн очдог. Хоёрдугаарт, эрх мэдлийг хугацаагаар хайрцагласан нь хүний хувиа хичээхүйг хав дөрвөлжин бул хар чулуу болгожээ. Тогтолцоо нийгмийн амин чухал зангилаануудыг эрэмбэ дараатай эвдэн устгагч энэрэлгүй махчин араатан-хувиа хичээгчийг төрүүлж байна. Өөрөө дээр нь хөвж яваа хөлөг онгоцныхоо хөдөлгүүрийн механизмын амин чухал эд ангиудыг агшин зуурын ашиг завшаанд хөтлөгдөн устгах нь утга учиргүй мэт ч хорт хавдрын эсүүдийн үйлдэл хөдөлгөөнөөс утга учир хайх нь өөрөө утга учиргүй хэрэг. Амьдрал тэтгэгч системийг цаагуур нь мэрэгчид өөрсдийнхөө үйлдлийн утга учирын талаар юу ч боддоггүй юм. Ирээдүйг тольдож, энэ бүхэн юунд хүргэх вэ гэдгийг таамаглахын тулд бөмбөрцөгийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Харин үүнийг нэг бол туйлын цөөхөн буюу ардчилсан систем өсгөж бойжуулах нь бүү хэл далим олдвол нясалчих сонирхолтой, нөгөө бол нөхцөл байдлын талаар нийтээрээ юу ч мэдэхгүй харанхуй үед л боломжтой хорлон сүйтгэх үйл явцыг хурдасгахын үүднээс хүчээр албадан ажиллуулдаг хүмүүс л чадна. Ер нь ардчиллыг сайжруулна гэдэг зарчмын хувьд боломжгүй зүйл л дээ.

“ПРОЕКТ РОССИЯ”, I боть , IX хэсэг, I, II, III бүлэг
“Мөнгөний нийгэм”

Нийтлэгч: Б.Баттогтох

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

106 Олон сэтгэгдэлтэй

  1. Hello there, I discovered your blog by means of Google at the same time as searching for a similar matter, your website got here up, it appears good. I’ve bookmarked it in my google bookmarks.

  2. MetroClick specializes in building completely interactive products like Photo Booth for rental or sale, Touch Screen Kiosks and Digital Signage, and experiences. With our own hardware production facility and in-house software development teams, we are able to achieve the highest level of customization and versatility for Photo Booths, Touch Screen Kiosks and Digital Signage. MetroClick, 121 Varick St, #301, New York, NY 10013, +1 646-843-0888

  3. Faytech North America is a touch screen Manufacturer of both monitors and pcs. They specialize in the design, development, manufacturing and marketing of Capacitive touch screen, Resistive touch screen, Industrial touch screen, IP65 touch screen, touchscreen monitors and integrated touchscreen PCs. Contact them at http://www.faytech.us, 121 Varick Street,3rd Floor,New York, NY 10013,+1 646 205 3214

  4. Hello there, simply turned into responsive to BLOGURL thru Google, and found that it is definitely informative. I’m gonna watch available for brussels. I will appreciate in case you continue this in potential future. A lot of people will be benefited in the writing. Cheers! NAME

  5. It is usually most suitable occasion to create some options for the long-term. I have browsed this blog posting and if I may just, I want to propose you some fascinating tip.

  6. I just desire to reveal to you that I am new to writing a blog and thoroughly liked your page. Likely I am probably to store your blog post . You seriously have extraordinary article material. Love it for giving out with us your favorite internet information

  7. Just want to say your article is as astounding. The clarity in your post is simply nice and i could assume you are an expert on this subject. Fine with your permission let me to grab your feed to keep updated with forthcoming post. Thanks a million and please continue the gratifying work.

  8. Its like you read my mind! You seem to know a lot about this, like you wrote the book in it or something. I think that you could do with a few pics to drive the message home a bit, but instead of that, this is excellent blog. A fantastic read. I will definitely be back.

  9. Great beat ! I wish to apprentice while you amend your site, how could i subscribe for a blog site? The account helped me a acceptable deal. I had been a little bit acquainted of this your broadcast provided bright clear idea

  10. I do accept as true with all the ideas you have offered on your post. They’re very convincing and will definitely work. Nonetheless, the posts are too quick for starters. Could you please lengthen them a bit from subsequent time? Thanks for the post.

  11. you are truly a good webmaster. The website loading pace is incredible. It sort of feels that you’re doing any distinctive trick. Furthermore, The contents are masterpiece. you’ve performed a wonderful process in this subject!

  12. Very nice post. I just stumbled upon your weblog and wanted to say that I have truly enjoyed surfing around your blog posts. After all I’ll be subscribing to your rss feed and I hope you write again very soon!

  13. Good website! I really love how it is easy on my eyes and the data are well written. I’m wondering how I could be notified whenever a new post has been made. I have subscribed to your feed which must do the trick! Have a great day!

  14. MichaelJemery.com is a site with many hypnosis downloads. Whether you are looking for free hypnosis downloads, self hypnosis download for mp3, video and any audio files, Michael Jemery has the downloads for you. You can download hypnosis from apps, audio, mp3 and even youtube !

  15. Thank you a bunch for sharing this with all folks you really realize what you’re talking about! Bookmarked. Kindly also discuss with my site =). We will have a hyperlink change arrangement between us!

  16. Excellent beat ! I wish to apprentice while you amend your website, how could i subscribe for a blog website? The account helped me a acceptable deal. I had been tiny bit acquainted of this your broadcast offered bright clear idea

  17. Hi, Neat post. There is an issue together with your site in internet explorer, would check this… IE still is the marketplace chief and a huge part of other folks will leave out your excellent writing because of this problem.

  18. Hello there, as I learn remarks in your BLOGTITLE, I have the impression that men and women don’t know by themselves the things they write. But your website BLOGURL can be quite captivating. Many thanks and confident to write down on. Regards NAME

  19. Thank you for sharing superb informations. Your web-site is so cool. I am impressed by the details that you have on this website. It reveals how nicely you understand this subject. Bookmarked this web page, will come back for more articles. You, my friend, ROCK! I found just the info I already searched all over the place and simply couldn’t come across. What a perfect site.

  20. Hiya, I’m really glad I have found this information. Nowadays bloggers publish only about gossips and web and this is really frustrating. A good blog with exciting content, this is what I need. Thank you for keeping this web site, I will be visiting it. Do you do newsletters? Can not find it.

  21. I truly wanted to construct a remark in order to appreciate you for these remarkable guidelines you are writing here. My incredibly long internet research has at the end been rewarded with really good tips to share with my visitors. I ‘d assert that many of us site visitors actually are definitely blessed to live in a perfect website with so many awesome professionals with good things. I feel truly blessed to have seen the web pages and look forward to many more pleasurable minutes reading here. Thanks a lot again for all the details.

  22. Thanks for the sensible critique. Me & my neighbor were just preparing to do a little research on this. We got a grab a book from our local library but I think I learned more clear from this post. I am very glad to see such fantastic info being shared freely out there.

  23. hi!,I love your writing very much! share we keep in touch extra approximately your article on AOL? I require a specialist in this area to unravel my problem. Maybe that’s you! Looking forward to look you.

  24. Does your site have a contact page? I’m having problems locating it but, I’d like to shoot you an email. I’ve got some recommendations for your blog you might be interested in hearing. Either way, great site and I look forward to seeing it expand over time.

  25. Woah! I’m really loving the template/theme of this site. It’s simple, yet effective. A lot of times it’s challenging to get that “perfect balance” between usability and visual appearance. I must say that you’ve done a superb job with this. Also, the blog loads super fast for me on Firefox. Exceptional Blog!

  26. It is the best time to make some plans for the longer term and it is time to be happy. I have read this put up and if I may just I desire to suggest you few fascinating issues or tips. Perhaps you could write next articles referring to this article. I want to read even more issues approximately it!

  27. Hi, I do think this is a great site. I stumbledupon it 😉 I’m going to revisit yet again since I saved as a favorite it. Money and freedom is the best way to change, may you be rich and continue to help others.

  28. I simply could not go away your website before suggesting that I actually loved the standard info an individual provide on your guests? Is gonna be back often in order to investigate cross-check new posts.

  29. Magnificent web site. A lot of helpful info here. I am sending it to several pals ans additionally sharing in delicious. And obviously, thank you for your effort!

  30. Hi there! I just want to give a huge thumbs up for the nice information you will have right here on this post. I will be coming back to your blog for extra soon.

  31. I’ve recently started a blog, the info you offer on this site has helped me greatly. Thanks for all of your time & work. “A creative man is motivated by the desire to achieve, not by the desire to beat others.” by Ayn Rand.

  32. hey there and thank you for your information – I’ve certainly picked up anything new from right here. I did however expertise several technical issues using this site, as I experienced to reload the site many times previous to I could get it to load correctly. I had been wondering if your web host is OK? Not that I am complaining, but slow loading instances times will very frequently affect your placement in google and could damage your high-quality score if advertising and marketing with Adwords. Well I am adding this RSS to my email and could look out for a lot more of your respective interesting content. Make sure you update this again soon..

  33. You are my inspiration , I own few web logs and sometimes run out from to brand.I believe this internet site holds some rattling fantastic information for everyone. “The individual will always be a minority. If a man is in a minority of one, we lock him up.” by Oliver Wendell Holmes.

  34. You really make it seem so easy with your presentation but I find this topic to be really something that I think I would never understand. It seems too complex and extremely broad for me. I’m looking forward for your next post, I’ll try to get the hang of it!

  35. I’m not sure where you’re getting your info, but good topic. I needs to spend some time learning much more or understanding more. Thanks for excellent info I was looking for this info for my mission.

  36. I conceive this internet site has some real fantastic info for everyone :D. “The test of every religious, political, or educational system is the man that it forms.” by Henri Frdric Amiel.

  37. Thank you, I’ve recently been searching for information about this topic for a long time and yours is the greatest I’ve came upon till now. However, what in regards to the conclusion? Are you sure in regards to the supply?

  38. I’m really loving the theme/design of your website. Do you ever run into any web browser compatibility issues? A few of my blog audience have complained about my website not operating correctly in Explorer but looks great in Chrome. Do you have any recommendations to help fix this problem?

  39. You could definitely see your enthusiasm in the paintings you write. The sector hopes for more passionate writers like you who aren’t afraid to mention how they believe. Always follow your heart. “What power has law where only money rules.” by Gaius Petronius.

  40. Hi, at the actual outset I would really like to thanks for the trouble put straight into BLOGURL writing the article. He given a hand to me profoundly and selected things turned clear for me. Particularly those contained here -> BLOGURL. For of course will put a traffic on his / her Facebook — link might as well give your name: BlogTitleto help you my friends using it fascinated. And We’ve many friends in which are planning to pursue around computers and even everything connected with them. Best regards NAME.

  41. Its like you read my mind! You appear to know a lot about this, like you wrote the book in it or something. I think that you could do with a few pics to drive the message home a little bit, but instead of that, this is magnificent blog. An excellent read. I will certainly be back.

  42. I’ve recently started a website, the information you provide on this website has helped me greatly. Thanks for all of your time & work. “The only winner in the War of 1812 was Tchaikovsky” by Solomon Short.

  43. I and also my buddies were actually studying the nice ideas found on your site and then got a horrible suspicion I never expressed respect to the website owner for them. The women are already for that reason joyful to learn them and now have simply been making the most of them. We appreciate you truly being so kind as well as for picking these kinds of impressive issues millions of individuals are really desirous to be aware of. My sincere regret for not expressing gratitude to you sooner.

  44. definitely not be anymore amusing because really kept my eyes stuck towards BLOGURL. You have incredible talent and are fortunate to be produced with such great gifts. Anticipating your next article. NAME

  45. Thank you for the sensible critique. Me and my neighbor were just preparing to do a little research about this. We got a grab a book from our local library but I think I learned more clear from this post. I’m very glad to see such great information being shared freely out there.

  46. I simply could not go away your web site before suggesting that I extremely enjoyed the usual information an individual supply on your guests? Is gonna be again regularly in order to inspect new posts.

  47. My wife and i were really thankful that Louis managed to carry out his inquiry because of the ideas he discovered using your weblog. It is now and again perplexing to just continually be giving freely secrets and techniques which usually some people have been making money from. So we fully grasp we have got the blog owner to thank for that. These explanations you made, the easy site navigation, the friendships you help promote – it’s got everything excellent, and it’s leading our son in addition to our family understand that concept is cool, and that’s pretty important. Many thanks for the whole thing!

  48. I wanted to make a quick remark in order to appreciate you for those nice pointers you are writing at this website. My prolonged internet research has at the end of the day been honored with awesome knowledge to exchange with my guests. I would mention that most of us site visitors actually are definitely endowed to dwell in a good community with many awesome people with insightful opinions. I feel rather blessed to have encountered your web pages and look forward to tons of more pleasurable times reading here. Thanks a lot again for everything.

  49. It is actually a nice and useful piece of information. I am satisfied that you shared this useful information with us. Please keep us up to date like this. Thanks for sharing.

  50. My brother recommended I might like this website. He was totally right. This post truly made my day. You can not imagine simply how much time I had spent for this information! Thanks!

  51. You can certainly see your expertise within the work you write. The sector hopes for even more passionate writers like you who are not afraid to mention how they believe. At all times follow your heart.

  52. I truly enjoy looking at on this website , it contains good blog posts. “Words are, of course, the most powerful drug used by mankind.” by Rudyard Kipling.

  53. I was recommended this website by my cousin. I am not sure whether this post is written by him as nobody else know such detailed about my trouble. You’re incredible! Thanks!

  54. Thanks for sharing excellent informations. Your website is very cool. I’m impressed by the details that you’ve on this web site. It reveals how nicely you perceive this subject. Bookmarked this website page, will come back for extra articles. You, my friend, ROCK! I found just the info I already searched all over the place and simply couldn’t come across. What a perfect site.

  55. Woah! I’m really loving the template/theme of this blog. It’s simple, yet effective. A lot of times it’s very difficult to get that “perfect balance” between usability and visual appearance. I must say you’ve done a excellent job with this. Additionally, the blog loads extremely quick for me on Chrome. Superb Blog!

  56. Thanks for your own efforts on this web site. Kim really loves managing investigations and it’s really easy to understand why. Almost all learn all about the powerful method you render worthwhile guides by means of the web blog and even inspire participation from others on that area of interest and my daughter is undoubtedly starting to learn a lot. Take pleasure in the remaining portion of the new year. Your conducting a stunning job.

  57. Heya i’m for the first time here. I found this board and I find It really useful & it helped me out a lot. I hope to give something back and aid others like you aided me.

  58. It is the best time to make some plans for the longer term and it’s time to be happy. I’ve learn this publish and if I could I want to suggest you some attention-grabbing things or advice. Perhaps you could write next articles relating to this article. I want to read more issues about it!

  59. It’s perfect time to make a few plans for the long run and it is time to be happy. I have learn this put up and if I may just I want to suggest you few fascinating issues or suggestions. Perhaps you could write subsequent articles referring to this article. I want to read even more issues about it!

  60. I would like to show my admiration for your generosity in support of individuals that must have help with the area of interest. Your very own commitment to passing the message up and down appeared to be astonishingly invaluable and have always made folks just like me to realize their pursuits. Your entire helpful information entails a great deal a person like me and especially to my office workers. Thank you; from each one of us.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.