БНХАУ-ын өмнөд хэсэгт малтлага хийж байсан эрдэмтэд 2100 жилийн настай торго нэхэх төхөөрөмжийг илрүүлжээ. Эрдэмтэд үүнийг нэгэн зартай оёдолчинг оршуулж, улмаар булшинд нь торго нэхэх төхөөрөмжийг хамт булсан гэж үзэж байгаа юм. Түүнээс гадна торгоны утас байж болох зарим үлдэгдэл илэрсэн нь эртний торгоны зам болон тухайн үеийн хүмүүс хэрхэн хувцасладаг байсныг мэдэх боломж олгож байгаа ажээ.
Хятад, Францын хамтарсан судалгааны баг торго нэхэх төхөөрөмжийг судалж байгаа юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө олдвор илэрсэн газрын ойролцоо хулсаар хийсэн нэхмэлийн төхөөрөмж олдож байсан удаатай.
Эх сурвалж: www.sciencenews.org