Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын тайлангаа тавьж байна

0

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 05 сарын 1-2 ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаа. Тэрбээр Монгол улсаа тойрон улс орноо удирдан ажилласан 8 жилийнхээ ажлын тайланг зарим орон нутагт танилцуулж яваа юм. Ерөнхийлөгчөөр ажилласан түүхэн энэ цаг хугацааны мөчид Монгол улсад хийж хэрэгжүүлэн хөрсөн дээр буусан 120 гаруй ажлуудынхаа тухай мэдээлэл өгснөөс гадна түүний 7 зөвлөх салбар салбарын олон ажлын үр дүнгээ ч бас мэдээлж байлаа. Өнөөдөр Орхон, Дархан –Уул, Сэлэнгэ,  Дундговь, Хөвсгөл, Булган аймгийн сэтгүүлчидтэй уулзаж нөхөрсөг ярилцлага өрнүүлснээс гадна Монгол улсын хэмжээнд тулгамдаад байсан олон асуудлыг нэг талд нь багтааж, оновчтой шийдвэр гарган ажилласан ажлууд, Улс орны өнөөгийн нөхцөл байдал, цаашид үргэлжлэн явах Төрийн үйл хэргийн тухай зэрэг асуудлаар нээлттэй хөөрөлдлөө. Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж анхлан  төрийн ажлын тайлангаа ийнхүү нээлттэй тавьж, ард иргэддээ хүргэж байгаа энэ явдал нь цаашлаад Төрийн залгамж халаа болж, төрд зүтгэсэн хэн боловч уламжлал болгон хэвшүүлбэл улс орны цаашдын үйл хэрэгт ихээхэн тустай гэдгийг онцоллоо. Уулзалтын үеэр Орхон аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.