Эрдэнэтийн залуус эр цэргийн албанд мордлоо

25

Зууны Манлай бүтээн байгуулалт залуу хотын идэр эрс өнөөдөр 2017 оны 05 сарын 8-ний энэ өдөр цэрэгт мордлоо. Орхон аймаг буюу Эрдэнэтийн гэх харьялалтай 100 гаруй идэр залуус Уурхайчин соёлын ордны гаднаас албаа хаахаар хөдөлж байна. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор цэрэг татлагыг зохион байгуулалт дэг журам сайтай явуулж, Монгол орныхоо өнцөг булан бүрт албаа хаахаар Улаанбаатар хотоос анги нэгтгэлдээ шинэ цэргүүд  хувиарлагдана. Өнөөдрийн шинээр цэрэгт татагдаж байгаа  залуусын 10 гаруй хувь дээд боловсролтой байгаа нь сүүлийн жилүүдэд цэрэгт явах гэсэн залуус нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. А.Амарын талбайд цугласан олныг  Аймгийн удирдлагууд болон сум, баг хорооны Засаг дарга нар болон Төрийн албаныхан үдэж, “Уурхайчин” соёлын ордоны бүтээлч хамт олон Эр цэргийн албаа нэр төртэй хаагаад ирэхийн ерөөл тавин ая дуугаараа үдэж өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 Олон сэтгэгдэлтэй

  1. Wonderful work! This is the type of information that should be shared around the web. Shame on Google for not positioning this post higher! Come on over and visit my website. Thanks =)

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.