Тэрбумтан Майк Блүүмберг дэлхийн хамгийн ядуу дөчин хотод тусламж үзүүлэхдээ Монгол орныг багтаажээ

0

АНУ-ын иргэн, эдийн засаг бизнесийн мэдээллийн “Блүүмберг” aгентлагийг үүсгэн байгуулагч Майк Блүүмберг сайн санааны сангаар дамжуулан хувиасаа хандив өгөх болсон тухай мэдээлжээ.

Уг сан нь “Эрүүл хот байгуулах прожект” нэртэй бөгөөд дэлхийн хамгийн ядуу, хөгжил муутай, эрүүл бус гэж тооцогдож байгаа Монгол, Непал, Колумби зэрэг улсын дөчин хотод таван сая долларын буцалтгүй хандив өгөх юм байна.

Хандивын мөнгө нь иргэд хотод ажиллаж, амьдрахад таатай орчинг бүрдүүлэхийн тулд тамхи таталтыг бууруулах, хоол хүнсний бүтээгдэхүүн болон төрөл бүрийн хийжүүлсэн ундааны дээр тухайн бүтээгдэхүүний чихэрлэгийн хэмжээг заавал бичиж байх стандарт бий болгох, иргэд спортоор хичээллэж дадах зэрэг ажилд зориулагдах юм байна.

“Блүүмберг” aгентлагийг үүсгэн байгуулагч Майк Блүүмберг нь өнөөг хүртэл сайн санааны үйлсэд хувийн хөрөнгөнөөс дөрван сая долларын хандив өгсөн ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.