ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР АВТОМАШИНУУД ГЭРЛЭЭ АСААЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО

0

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 тоот захирамж гарч Хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулагдах ажлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ жил “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа хүүхдийн оролцооны байгууллагуудаас санал авсан байна. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс хүүхдийн баярын өдөр ажиллах паркийн болон бусад тоглоомуудад Мэргэжлийн хяналтын газраасхяналт, шалгалт зохион байгуулжээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 10 цаг 30 минутаас Барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэл 2000 хүүхдийн дуут жагсаал, 11 цагаас Амарын талбайд нээлтийн ёслол, Спортын болон урлаг соёлын тоглолтууд үргэлжлэн явагдах юм. Түүнчлэн Амарын талбайд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эмнэлгийн автомашин тусгай хэрэгслүүдийг байршуулан зургаа авахуулах, өргөнөөр сонирхож үзэх боломжийг бүрдүүлнэ.
Мөн энэ өдөр холбооны уулзвараас эхлэн Амарын талбайг автомашинаас бүрэн чөлөөлж автомашингүй бүс тогтоох аж. Энэ өдөр хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинууд хүүхэд багачуудаа хүндэтгэх үүднээс гэрлээ асааж, анхаарал болгоомжтой явах, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үед бага насны хүүхэд багачууд эцэг эхээсээ төөрөх эрсдэл гарч болзошгүй тул эцэг эх асран хамгаалагчид хүүхэддээ хандах анхаарлаа сулруулахгүй байхыг цагдаагийн газраас уриаллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.