Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 70353511 утсанд кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч нэр бүхий байгууллагууд сарын төлбөрөө нэмсэн атлаа гаралт нь муу, үе, үе тасарч байна гэсэн гомдол олон иргэнээс ирсэн. Үүний дагуу Засаг даргын орлогч С.Батжаргал “Агаарын суваг”, “Сансар”, “Хийморь” кабелийн телевизийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Холбогдох байгууллагаас гарсан шийдвэрийн дагуу кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгчид иргэдэд тоон системийн үйлчилгээ үзүүлэх шаардлага бий болоод тодорхой хугацаа өнгөрч байна. Үүний дагуу Агаарын суваг, Сансар кабелийн телевизүүд шинэ давтамжид тохируулах үүднээс тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж өндөр чадлын станц Баян-Өндөр ууланд байгуулсан гэнэ. Гэтэл тус компаниудын хэд хэдэн давтамжийг нь “4G LTE” үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад олгосонд сэтгэл дундуур байгаагаа “Агаарын суваг” компанийн төлөөлөл илэрхийллээ. “Сансар” кабелийн телевизийн хувьд гаргаж буй телевизүүдийнхээ дохиог нийслэлээс шилэн кабелиар хүлээн авдаг. Тиймээс зам, газар шорооны ажил хийх үед шилэн кабель гэмтээх тохиолдол цөөнгүй байдгаас үүдэж үе үе гарахгүй болдог гэнэ. “Шилэн кабелийн түрээсийн төлбөр нэмэгдсэн тул хураамж нэмэгдсэн. Одоо бид технологийн шинэчлэл хийж байна” гэж компанийн төлөөлөл хэллээ. Мөн “Хийморь” кабелийн телевизийн гаралт муу байгаа нь хулгайгаар үздэг хэрэглэгчдээс болдог гэсэн тайлбарыг уулзалтад оролцсон төлөөлөл нь хийсэн юм.
Засаг даргын орлогч С.Батжаргал тэдэнд хандаж хэлсэн үгэндээ “Тоног төхөөрөмжид хөрөнгө оруулсан гэдэг нь хэрэглэгчдийн биш бизнесийн байгууллагуудын асуудал. Үнэ нэмэх, тодорхой шалтгаанаар тасалдах зэргийгээ хэрэглэгчиддээ ойлгуулах, ойр байх хэрэгтэй. Үүсээд байгаа асуудал бол хэрэглэгчдийг мэдээллээр хангах, ойлголцолд хүрч чадаагүй байдлаас үүдэж байгаа. Тиймээс гомдол гаргасан иргэдэд үнэ нэмсэн, тасалдсан зэрэг шалтгаанаа тайлбарлах үүргээ компаниуд биелүүлэх хэрэгтэй байна” гэлээ.
Эх сурвалж: Erdenet.mn
BLRXRY Wow, great article post.Really thank you! Great.
Its hard to find good help I am forever proclaiming that its hard to get good help, but here is
I reckon something really special in this web site.
It as unbreakable to attain knowledgeable nation proceeding this topic however you sound in the vein of you know what you are talking about! Thanks
Pretty! This was an extremely wonderful post. Thank you for supplying this info.
Many thanks for submitting this, I ave been in search of this info for your whilst! Your weblog is magnificent.
site and be updated with the most up-to-date news update posted here.
I truly appreciate this article post.Much thanks again. Cool.
Well I really liked reading it. This subject provided by you is very practical for proper planning.
Im grateful for the blog.Thanks Again. Much obliged.
whoah this blog is wonderful i love reading your posts. Keep up the good work! You know, lots of people are hunting around for this information, you can aid them greatly.
wow, awesome post. Much obliged.
You might try adding a video or a picture or two
Very informative blog article.Much thanks again. Keep writing.
I really like and appreciate your blog.Thanks Again. Awesome.
Congrats around the Award! Well deserved…the post rocked!
Hi, I would like to subscribe for this webpage to get most recent updates, thus where can i do it please help out.