Өнөөдөр тамхины эсрэг өдөр

2

Дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхины эсрэг өдөр хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгдсэн аж.
Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьсан байдаг юм байна. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч атугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.

Түүнчлэн олонхи тамхичин 18-аас бага насандаа тамхи татаж эхэлдэг бөгөөд залуугаасаа тамхи татсанаар уушгины хавдарт өртөх эрсдэл өндөр байдгийг ч эмч нар хэлдэг. Тамхидалт залуучуудын дунд амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоосон байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоожээ. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна.
Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Тамхийг үйлчлэлээр нь мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх гэж дөрөв хувааж үздэг ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 Олон сэтгэгдэлтэй

  1. wvoxuu You can certainly see your enthusiasm within the work you write. The world hopes for more passionate writers like you who aren at afraid to mention how they believe. At all times follow your heart.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.