АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СОНГОГЧДЫН ИРЦ 17.75 ХУВЬТАЙ БАЙНА

8

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураах үйл ажиллагаа өглөөний 7-22 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд манай аймгийн 66 мянга 808 иргэн саналаа өгнө. Үүний  64 мянга 192 нь Баян-Өндөр суманд үлдсэн нь Жаргалант суманд саналаа өгөх юм. Аймгийн хэмжээнд санал авах 43 байр ажиллана. Эдгээрт ажиллахаар төрийн 440 орчим алба хаагч, Цагдаагийн 86 алба хаагч томилогдсон.

Аймгийн Сонгуулийн хорооноос 12 цагт санал хураалтын явцын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. 12 цагийн байдлаар аймгийн хэмжээнд сонгогчдын 11 мянга 859 иргэн нь  буюу 17.75 хувь нь саналаа өгсөн байна. Хоёр сумын ирцийг тус бүрт нь танилцуулбал Жаргалант суманд 26.99, Баян-Өндөр суманд 17.37 хувьтай байна гэсэн үг юм.
Аймгийн Сонгуулийн хорооноос өчигдөр буюу энэ сарын 25-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авсан. Тодруулбал, аймгийн хэмжээнд 293 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгчээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг “Эрдэм” ахлах сургуульд, аймгийн Засаг дарга Д.Батлут гэргийн хамт Баян-Өндөр цогцолбор сургууль буюу 786-р хэсгийн хороонд саналаа өглөө. Засаг дарга энэ үеэр “Аймгийн хэмжээнд сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өндөр түвшинд зохион байгуулагдаж байна. Иргэд бид Үндсэн Хуулиар олгогдсон эрхээ эдэлж саналаа өгөх нь улсынхаа ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Эрдэнэтчүүд та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Мөн аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал БУГС-тай 14-р сургууль буюу 799-р хэсгийн хороонд саналаа өглөө.
Эх сурвалж: Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 Олон сэтгэгдэлтэй

  1. qVQlax Very nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I ave truly enjoyed surfing around your blog posts. In any case I all be subscribing to your feed and I hope you write again soon!

  2. best place to order generic viagra
    <a href="[Link deleted]online prescription
    viagra sale vancouver bc
    <a href=[Link deleted]without prescription
    buy viagra generic canada

  3. do i need a prescription to order viagra online
    <a href="[Link deleted]20 mg
    buy viagra by paypal
    <a href=[Link deleted]20 mg
    is it legal to order viagra from canadian

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.