Эрдэнэт үйлдвэр FLSmight компанитай баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллана

0
Дани улсын FLSmight компанийн Америк дахь салбарын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Ажлын айлчлалын багийн бүрэлдэхүүнд тус компанийн Хятад, Монгол дахь төлөөлөгчид  багтсан байна.
     FLSmight компани нь уул уурхайн баяжуулалтын тоног төхөөрөмж, технологи үйлдвэрлэлээр дэлхийн хэмжээнд эхний гуравт жагсдаг тэргүүлэгч компани юм. Тус компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдэд компанийхаа үйл ажиллагааг танилцуулах үеэр өргөн хүрээнд цаашид хамтран ажиллах хүсэлтэй буйгаа  онцлов.
     Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий тус компанитай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр хэллээ. Эхний ээлжинд молибдений штамблаг хүдрийг хэрхэн баяжуулах, хаягдлыг яаж шүүж, хатууруулах, гидроциклон, флотаци машины шинэчлэл зэрэг асуудлаар ярилцаж, хамтрах боломжтойг тэрээр нэмж тодруулав.  FLSmight компани нь тээрэм, гидроциклон, флотаци машин, насос гэсэн шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эдгээр бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсанаараа давуу талтай юм.
Эх сурвалж: Erdenettoday.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.