УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Нийслэлээ бид зөв төлөвлөж, зөв тэлж, зөв хөгжүүлэх хэрэгцээтэй байна

20

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга  хэлэлцэгдлээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ хэд хэдэн чухал асуудлыг хөндөж таньсан юм. Тэрээр хэлэхдээ  “… энэ хууль  цагаа олж хэлэлцэгдэж байна.   Манай улсын эдийн засгийн 60 хувийг нийслэл дангаараа бүрдүүлж байна. Улаанбаатарт  нэгэнт эдийн засгийн ийм  нөөц бололцоо бий болчихсон байгааг бид зөв ашиглаад эдийн засгийн зөв хөгжлийн хөшүүрэг болгоод явах нь зүйтэй.  Эдийн засгийн үр ашигтай. Олон хүнд ажлын байр бий болгохоос эхлээд  нийслэлээ бид 21-р зууны өнгө аясад нь тааруулж зөв төлөвлөж, зөв тэлж зөв хөгжүүлэх хэрэгцээтэй байна .

Үүнтэй холбогдуулаад би хэдэн зүйлийг хэлмээр байна.  Хотын төв хорооллуудад  дахин төлөвлөлт хийх хэрэгтэй. Төвийн байруудын насжилт аль эрт дууссан. Аюулгүй байдлыг хангахгүй байна. Мэргэжилийн хяналтын байгууллагаас хүн амьдарч болохгүй гэдэг акт гаргаж  дүгнэлт тавьсан байна.  Ийм нөхцөлд иргэд маань амьдраад байгаа шүү.  Гэр хорооллын дахин төлөвлөлт чухал гэхдээ байшин хорооллын дахин төлөвлөлт яагаад чухал вэ гэхээр насжилтгүй болсон байранд осол гарвал нэг дор хэчнээн хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж болзошгүй вэ гэдгийг бид тооцож үзэх хэрэгтэй гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.