Эрдэмтэд кофены тухай худал зүйлүүдийг няцаажээ

10

Кофе уух нь хүний цусны даралтыг ихэсгэдэг гэсэн бодол түгээмэл байдаг хэдий ч, тийм биш гэнэ. Америкийн Шинэ Орлеаны эрүүл мэндийн улсын их сургуулийн эрдэмтэд энэ талаар судалгаа хийснийг хэвлэлд бичжээ.

Их сургуулийн судлаачид 33 жилийн турш өдөр бүр кофе уусан сайн дурын 170 мянган хүнийг оролцуулсан туршилт хийсэн байна. Түүгээр ч барахгүй, судалгаанд оролцсон зарим хүн өдөр бүр гурван жижиг аяганаас цөөнгүй кофе уудаг байжээ.

Тэр ч байтугай архаг кофечдын артерийн даралт мэдэгдэм ихэссэн нь ажиглагдаагүй байна. Гэвч хэрвээ удамшлын хүчин зүйл, нойр муутай, элдэв хортой зуршилтай хүмүүс кофе уух нь даралтны асуудалд яалт ч үгүй хүргэж мэднэ гэж эрдэмтэд үзэж байна. Ямар нэгэн хортой зуршил ингэх бодит шалтгаан болдог тэр асуудлыг кофенд заримдаа “тохдогийг” судлаачид бас дурджээ.

Сүүлийн үед кофе аль нэгэн судалгаа шинжилгээний зүйл маш олонтоо болж, ингэхдээ ашиг тус нь наанадаж тодорхой бус гэдгийг нотлож буй тэр бүтээлүүд биш, харин харин энэ ундааны ашигтай чанарыг илрүүлсэн бүтээлүүд олонтоо гарах болжээ (эсвэл, ямартай ч өргөн мэдээлж байгаа юм). Тухайлбал кофе нь урт наслах магадлалыг нэмэгдүүлж, наслалттай холбоотойгоор ой ухаан муудах, тэр ч байтугай элэг хатуурахаас хамгаалж, түүнчлэн турахад тусладаг гэсэн таамаглалыг сүүлийн нэг жилд янз бүрийн судлаач дэвшүүлж байжээ. Үүний зэрэгцээ кофе нь эмэгтэй хүний хөхний хэмжээг багасгадаг байж мэднэ хэмээн таамаглаж байгаагаа бусад мэргэжилтэн ч илэрхийлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.