Хүүхдийн мөнгө нөхөн олгогдож эхэллээ

2

Монгол улсын ЗГ-ын 2017оны 7-р сарын 04-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгийг” нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Эрдэнэт буюу Орхон аймгийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 34 мянга 673 хүүхэд байгаагаас амьжиргааны түвшний үнэлгээний босго оноо болон түүнээс доош онооны нөхцөл хангасан 18 мянга 542 хүүхэд байдаг байна. Эдгээр хүүхдүүд “Хүүхдийн мөнгө”-ийг авч байсан бол 16 мянга 131 хүүхэд заагдсан босго оноос дээш оноотой байсан тул хасагдсан байжээ. Тэгвэл эдгээр 16 мянга гаруй хүүхдэд “Хүүхдийн мөнгө”-ийг нөхөж олгохоор шийдвэрлэгдсэн. Өнөөдөр буюу 2017 оны 07 сарын 6-ны энэ өдрөөс эдгээр  хүүхдүүдийн мөнгө Орхон аймгийн арилжааны банкуудад орж эхэллээ. Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан авдаг зарим эхчүүдийн дансанд 2 сарын 20000 төгрөг орсон гэсэн мэдээлэл байна. Харин хасагдаагүй байсан хүүхдүүдийн мөнгө одоогоор ороогүй байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.