ОРХОН АЙМГААС ГАВЪЯАТ ЦОЛТОН ДӨРӨВ ТӨРЛӨӨ

0

Монголын Тулгар төрийн 2226,  Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарилгаар манай аймгийн 120 орчим иргэн төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналыг хүртлээ. Үүнээс дөрөв нь гавьяат цолоор энгэрээ мялаасан юм. Тодруулбал, Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Орхон аймаг дахь Бурхан номын уншлагат хийдийн хамба Загдын Гончигжав, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Эрдэнэт ДЦС ТӨХК-ийн зөвлөх инженер Осорын Ганбаатар, Гавъяат уурхайчин цолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэлтсийн дарга Доржготовын Цагаан-Эрдэнэ, Гавъяат багш цолоор Ш.Отгонбилэгий нэрэмжит ТИС-ийн багш Сандагийн Мэнджаргал тус тус шагнагдлаа. Мөн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 17, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 65, Цэргийн гавъяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30, Цэргийн хүндэт медалиар 1 хүн тус тус шагнагдлаа.

Дашрамд дурдахад, Аймгийн хэмжээнд салбар бүрээс төрөн гарсан  гавъяат, төрийн соёрхолт, улсын цолтой бөх, уяач, харваач нийт 94 хүн амьдарч байсан. Ийнхүү өнөөдөр шинээр 4 гавьяат цолтон төрөн гарснаар энэ тоо 98 боллоо.

                                                                                             Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.