Монгол наадам гайхамшигтай: Булганчууд Улсын наадамд одтой наадлаа

0

Тулгар төр байгуулагдсаны түүхт 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар  Булганхангай нутгийн залуус одтой ,өнгөтэй наадлаа. Үндэсний их баяр наадмын түүхэнд олноороо ийнхүү улсын цолонд хүрсэн тохиолдол ховор байсан байна. Тэгвэл өнөөдөр 2017 оны 07 сарын 12-ны энэ өдөр  Анхдагч Алдартны нутгийнхан нэг Улсын заан , хоёр Улсын начинтай боллоо.

Монгол улсын заан цолыг Булган аймгийн Сайхан сумын харьяат ,Олимпийн их наадмын алт мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр Монгол улсын ЗААН цолны болзол хангаж Төрмөл бөх гэдэгээ тэрээр дахин нотоллоо. Харин Монгол улсын начин цолыг Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат Дармаагийн Тамир, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Бат-Өлзийгийн Бат-Эрдэнэ нар хүртлээ. Ийнхүү Булган аймгийн алдартан хоёроор нэмэгдлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.