2017 оны 07-р сарын 17-ний өдрийн Шуурхайн мэдээллийн тойм

6

Монгол улсын  Ерөнхийлөгчийн сонгууль , Улсын баяр наадамтай залгаад  ойрын өдрүүдэд ой хээрийн түймэр нөмөрсөн ар араасаа  залгасан олон ажлуудын ард  Нутгийн удирдлагууд гарсан байна.  Өнөөдрийн шуурхай зөвлөгөөн олон өдрүүдийн  урт амралттай , харьцангуй  үйл явдлууд давхцсан байсан гэдэг утгаараа мэдээлэл ихтэй шуурхай зөвлөгөөн байлаа.

  1. Хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргалын мэдээлсэнээр бол Эрдэнэт  үйлдвэрийн санхүүжилтээр хийгдэх 5-р хорооллын орон сууцны хорооллын гадна  пасад будах ажлын зураг төсвийн ажил бүрэн хийгдэж ,хөрөнгө санхүүжилтийн төлбөрийн даалгаврыг хүргүүлсэн байна. Худалдааны гудамжны үлдэгдэл тохижилтын ажил 85 хувьтай гүйцэтгэгч “Шинжүү “ ХХК материал татан авалтаа бүрэн хийсэн гэнэ. 20-р цэцэрлэгийн төмөр хашааны суурь цутгах ажил хийгдэж байгаагаас гадна  автозамын тэмдэг тэмдэглээг 5 байршилд 20 ш, аваарын зардлаар хийгдэж байгаа 8 байрны дээврийн ажилд комисс ажилласан байна.
  2. Жаргалант сумын хувьд  тус  сумын иргэн А –гийн аж ахуйгаас Үхрийн галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн гэж үзэж нэг үхрийг устгалд оруулж , Улсын төв лабораторид  шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээгээр 07-р сарын 04-ний өдөр  галзуу өвчин  болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Ойролцоох  18 айл өрхүүдэд эргүүл хяналт зөвлөмж өгч  ажиллаж байгаа бөгөөд одоогоор  нэмэгдсэн өвчлөл ажиглагдаагүй байна.Онцгой байдлын газрын хувьд өндөржүүлсэн бэлэн байдалд  376 албан хаагч ажилласан байна. 2017оны 07-рсарын12-ний өдөр 19 цаг 30 минутанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан түймэр дээр 30 албан хаагч, 2 автомашин гарч  ажилласан байна. 2017 оны 07-р сарын 11-ний өдөр Их залуу багт иргэн Б бие засах газраа унаж осолдсон байсныг цогцосыг гарган Цагдаагийн байгууллагад хүргэж ажиллажээ.
  3. Цагдаагийн байгууллагын хувьд  өнгөрөгч баярын өдрүүдэд 161 гэмт хэргийн  мэдээлэл авч  гомдол мэдээлэл 30 хувиар өссөн байна. Жижүүрийн шуурхай албан дээр 7 гэмт хэргийн гомдол ирж ,бусдын бие махбодид гэмтэл учруулсан 1, хулгайлах төрөл 2, золгүй учрал 4  гэсэн дуудлага ирсэн байна. Дунджаар 112 хүн 7 хоногт эрүүлжүүлэгдэж, 16 хүн дунджаар өдөрт эрүүлжлэгдэн согтуугаар өдөрт 7 хүн автомашин жолоодож байгаа тоо баримт гарсан байна.

Үндэсний баяр наадмын өдрүүдээр эрүүл мэндийг хангах хамгаалах зорилгоор 7-р сарын 10-16 ний өдрүүдэд хариуцлагатай жижүүр БОЭТ-д ажиллажээ. Дээрхи өдрүүдэд түргэн тусламжийн дуудлага 494, ЯТХА тасгаар 660 иргэн үйлчлүүлсэн байна. Архидан согтууралтын дууддага 83,  Нас баралт 4 ,  энхийн нас баралт 1, осол гэмтэл 2, архины хордлогоор 1 , амиа  хорлосон нэг байсан байна.   Гэмтлийн тасаг ачаалал ихтэй авто ослын 7 хүн хэвтэж биеийн байдал хүнд байгаа юм байна.  Эрдэнэт Орхон аймгийн иргэд гэхээсээ дамжин өнгөрч байгаа хүмүүс байсан гэнэ. Төрөх тасгуудад 55 хагалгаа хийгдэж 89 эх амаржиж 45 хүү , 35 охин шинээр мэндэлжээ. 7-р сарын 11-12- ны өдрүүдэд хамгийн олон 18 хүүхэд төржээ. Хүлээн авах хэсгээр 2393 иргэн үйлчлүүлжээ.Ус цаг ,уур орчны шинжилгээний газрын боловсон хүчний 85-дугаартай тогтоолын дагуу Ядамсүрэнгийн Тунгалагийг Орхон аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газрын даргаар 07-сарын 05-ны өдөр томилсоныг шуурхай зөвлөгөөний үеэр өнөөдөр танилцууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

  1. viagra buy ireland
    <a href="[Link deleted]without a doctor prescription
    viagra online where to buy
    <a href=[Link deleted]without prescription
    viagra sale qatar

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.