ОРХОН АЙМАГТ ЛЕГО РОБОТЫН БҮСИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

0
Энэ сарын 21-24-нд манай аймагт болох “Орхон робот-2017” лего роботын бүсийн тэмцээн нээлтээ хийлээ. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, Монголын Роботын нийгэмлэг болон Бүгд Найрамдах Солонгос улсын Роботын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Уг тэмцээнд БНСУ-ын ахлах сургуулийн сурагчид, Орхон, Булган, Дархан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8-11-р анги сурагчид оролцоно. Мөн БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Монгол тэмүүлэл, Шинэ эрин, Шинэ эхлэл лаборатори сургуулийн сурагчид гээд нийтдээ 28 багийн 110 гаруй хүүхэд өрсөлдөх аж. Ийнхүү өрсөлдөж тэмцээний аваргаар тодорсон баг ирэх оны 1-р сард БНСУ-д болох КРС тэмцээнд оролцох эрхийн эзэн болох юм.
Дашрамд дурдахад, Дээрх тэмцээнийг 2011 оноос нийслэлийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бол 2015 оноос ирээдүйд энэ чиглэлийн инженерүүд нэн шаардлагатай гэж үзсэн аймгуудад явагдах болжээ. Түүнчлэн хамгийн анх зохион байгуулагдсан “Мон робот” тэмцээнээс эхлэн Монголын роботын боловсролын нийгэмлэг БНСУ-ын Роботын нийгэмлэгтэй хамтран ажилласаар ирсэн байна.  Манай Улсын хэмжээнд 60 гаруй сургууль роботын техник хэрэгслээр хангагдсан бөгөөд улсын олимпиадын төрөл юм.
Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.