Төр болоод ТББ-ын хамтын ажиллагаа хэрэгжиж эхэллээ

0

Орхон аймгийн хэмжээнд нийгмийн тусгай хэрэгцээт хөгжлийн бэрхшээлтэй 330 хүүхэд байдаг. Үүнээс 0-6 насны 134 хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нэгдэн “Итгэлийн мод” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагыг байгуулан сэргээн засах төв байгуулахаар ажиллаж байгаа юм. Аймгийн засаг дарга Д. Батлут хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн бөгөөд ирэх 9-р сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран тархины саажилттай 20 хүүхдэд хоёр өдрийн сургалт эмчилгээг эхлүүлж ээжүүдэд зөвлөмж өглөө. Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн хэмжээнд тархины саажилттай хүүхдүүд нэмэгдэх хандлагатай саяхан төрсөн хүүхдэд ч энэ төрлийн эмгэг онош мэдэгдэж бүртгэгдэж байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах цаг хугацаа болсныг харуулж байна. Тархины саажилттай хүүхдүүдэд онош нэгэнт мэдэгдсэн тохиолдолд аль болох бага насанд нь эрт илрүүлж сэргээн засах эмчилгээг тасралтгүй хийсэн тохиолдолд бүрэн эдгэрдэг хөл дээрээ босож явдаг болдог тул өвчтэй байсан хэрнээ эрүүл болж амьдрал дээр суут хүмүүс болсон түүх ч их байдаг юм. Өнөөдрийн сургалтыг голлон БОЭТ-ийн сэргээн засах тасгын эрхлэгч их эмч Г.Болд, сэргээн засалч Ө.Сарнай нар гардан зохион байгуулсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.