ЗООГ УУШИЙН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

1
Орхон аймаг буюу Эрдэнэт хотод нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болжээ. Аймгийн хэмжээнд ард иргэдэд халуун хоол цайгаар үйлчлэхээс гадна хүргэлтээр үйлчилдэг ресторан зоог уушийн газруудын хувьд нийтлэг нэгэн үзэгдэл нь нээлт хийж шинээр шинэлэг үйлчилгээ нээлээ гэж сурталчилгаа хийсэний дараахан төд удалгүй эхний байсан үйлчилгээ бага багаар багассаар сүүлдээ ор мөргүй болон замхарч байгаа энэ байдалд иргэд хэдийнээ бухимдаж эхэллээ.
Орчин үеийн хэрэглээ болсон ” Pizza ” хүргэлтийн газруудын үнэ ханш хэтэрхий өндөр доод тал нь 16000-39000 төгрөгийн үнэтэй сав баглаа боодол болхи бүдүүлэг, удаж өтгөрсөн амтлагч өнгөө алдсан хачир нэртэй хятад ногоог хольж хутгаж өгөх гээд хэрэглэгчдийн эрх ашгийг үл хүндэтгэсэн үйлчилгээ хэрээс хэтэрлээ. Зарим солонгос хоолны газрууд анхны үйлчилгээгээ бууруулж үйлчлүүлэхээр орсон иргэнд хоносон будаа хоолоо ч халааж өгсөн тохиолдол гарч байна. Иймд үйлдвэр дагасан энэ хотод нийтийн хоолны чиглэлээр ажил эрхэлж байгаа газруудад нэгдсэн хяналт хэтэрхий үнийн хөөрөгдлийг арилгах хазаар хэрэгтэй байна. Энэ асуудлыг дагаад хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн горим алдагдсаныг үгүйсгэх аргагүй юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. Arirang ugaasaa ontsgvi hachir n vner orchhson tgd bas vhriin mahaar heden gahain uuh niilvvlj hiichheed gahain mah gj gvriigeed heleheer idhee bolichh uur busad n ideel bdgiin gj bgan ahlah togooch gj awgai n. Uilchilgee muutai haasan dr

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.