Зуны хэт халалтаас болж Эрдэнэтийн харъяат 5 иргэн усанд осолджээ

0

Аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвөлгөөн болж хэлтэс албадуудын дарга нар өнгөрсөн 7 хоногт  ажилласан үүрэг даалгаврын мэдээллээ солилцлоо. Амралтын үе ирсэнтэй холбоотойгоор Аймгийн зарим удирдлагууд амарч, дийлэнх нь орлогч мэргэжилтнээ шуурхай зөвлөгөөнд ирүүлсэн байна. Орхон аймгийн хувьд өнгөрч байгаа 7-р сарын хувьд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхөн санал хураалт, Аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж, тайлант үеийн мэдээллээр бол 90 гаран хувьтай ажил явагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний онцлох сэдвээр цаг агаарын таашгүй үзэгдлийг онцолж байна. Өнгөрсөн 7 хоногт гэхэд л Жаргалант суманд зурвас газар хүчтэй салхи салхилж, 2-3 айлын дээврийг хуулж хаясан бөгөөд харин хүн мал золоор өртөлгүй өнгөрсөн байна. Байгалийн болзошгүй аюул ихээхэн гарч байгаа, зуны хэт халалт зэргээс шалтгаалан амралт зугаалганд явж байгаа иргэд гол, усанд орж осолдож байна гэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг Аймгийн ОБГ-ын дарга О.Ганбаатар өглөө. Тухайлбал: Манай аймгийн харъяат 5 иргэн энэ сарын байдлаар усанд осолдож нас баржээ. Хэдийгээр өөр аймгийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ мөрөнд 3 хүн, тогтоол усанд /Сэлэнгэ аймгийн Гүн нууранд/ 2 хүн живж, эндсэн учраас амралт зугаалгаар явахдаа гол уснаас аль болох хол байж, үр хүүхэддээ хараа хяналттай байхыг сэрэмжлүүлж байна. Аймаг орон нутгийн бусад ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа тухай шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэгдлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.