Анхдагч Алдартаны өлгий нутаг 80 жилийн ойн бэлтгэл ажилдаа оржээ

0

Анхдагч Алдартаны өлгий нутаг Булган хангай нутгийнхан энэ зун ажил ихтэй байна. Ирэх 2018 онд тус аймгийн үүсгэн байгуулагдсан түүхт 80 жилийн ой тохиох учраас 2017-2018 он энэ нутагт төрж өссөн ажиллаж, амьдарсан хүн бүрийн хувьд онцлог жил болж байгаа юм. Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраараа 80 бүтээлч ажил хийх төлөвлөгөө гарган ойд бэлтгэх салбар хороод байгуулагдан үйл ажиллагаагаа хэдийнээ явуулж эхэлсэн байна. Хэдийгээр хоног хугацааны хувьд нэг жилийн хугацаа ч өнөөдрийн урьдчилсан байдлаар 35,0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Булган аймгийн хувьд ойгоо угтсан олон ажлын төлөвлөгөөнөөсөө гадна Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хамтран ажиллах мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амьдран суугаа Булган нутгийн уугуул иргэдтэйгээ уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийнэ. Зуны энэ дэлгэр цагт Булган аймгийн ЕБС-ийг  1990-1992 оны 8-10 р ангийн төгсөгчид хамтран “Төгсөгчдийн цэцэрлэг”-ээ тохижуулах санаачлага гарган өөрсдөө шинэ хашаа хаалга хийж явган зам тавьж хүртэл тохижуулжээ. Төрж өссөн нутаг, төрүүлсэн эх хоёр хүмүүн заяанд амин холбоотой учраас Төрөлх эх нутгийнхаа хөгжилд өөрийн чадах бүхнээрээ туслан 80 жилийн ойн баяраа угтахыг Булган нутгийн зон олондоо Булган аймгийн ЗДТГ-аас уриалж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.