ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

0

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Орхон аймгийн хэмжээнд 8-р сарын 3-аас 9-р сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулах бөгөөд 3 шатаар явагдах юм. Тус ажлын хэсгээс төслийн хэлэлцүүлгийн үйл ажиллагааны нээлтийг өнөөдөр буюу 8-р сарын 3-нд албан ёсоор хийлээ. Ийнхүү нээлт хийснээр 9-р сарын 5 хүртэл иргэдийн саналыг бүх багийн Иргэний танхимаар дамжуулан ажлын цагаар нээлттэй авах юм. Мөн 2-р шатны хэлэлцүүлгийг сумдыг бүсчилж явуулна. Тухайлбал, 8-р сарын 17-нд 15 цагаас, 31-нд 17 цагаас Хүүхэд, залуучуудын театрт Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Бүрэнбүст, Уртбулаг, Согоот багийн иргэдийн хэлэлцүүлэг болно. Дээр дурдсан өдөр, цагт МУИС-ын Орхон сургуульд Дэнж, Эрдэнэ, Баян-Өндөр соёлын төвд Яргуйт, Их залуу, Даваат, Шанд, Рашаант, Уртын гол, Наран, Цагаанчулуут, Булаг багийн иргэдийн хэлэлцүүлэг болох хуваар гараад буй. Тэгвэл 8-р сарын 10 болон 31-ний 15 цагаас Эгшиглэн соёлын төвд Говил багийн иргэд, Баянцагаан соёлын төвд Баянцагаан багийн иргэд, Жаргалант сумын соёлыг төвд Жаргалант, Дулаан Уул, Улаантолгой багийн хэлэлцүүлэг явагдсанаар 2-р шатны хэлэлцүүлэг өндөрлөх юм.Эхний шатны хэлэлцүүлгүүд өндөрлөснөөр УИХ-ын Тамгын газраас томилогдсон ажлын хэсгээс 8-р сарын 24-нд 9-18 цагийн хооронд, 5-нд 9-18 цаг хүртэл  Баян-Өндөр суманд тус тус нэгдсэн хэлэлцүүлэг хийнэ.

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭЭЛТЭЭС
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэд Соёлын төвийн дэргэдэх Номын санд цугларч Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах хуудас бөглөж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр иргэдийн гол анхаарал татаж байсан асуудал бол Орхон аймгийг Эрдэнэт хот болгох, хэрэв хот болсон тохиолдолд Засаг захиргааны нэгж хуваарь, газар нутгийн хэмжээг хэрхэн тогтоох, орон нутгийн чанартай хотуудад дүүргийн зохион байгуулалттай байх эсэх талаар үзэл бодлоо илэрхийлж байв.
                                                                                                  Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.