Найрамдлын Эрдэнэс зуслан сүүлийн ээлжийн хүүхдүүдээ үдэх гэж байна

0

Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын баазын дэргэдэх Найрамдлын Эрдэнэс зуслан энэ жил 8 ээлжинд 2800 шахам хүүхэд хүлээн авч амрууллаа. Тэд өнөөдөр сүүлийн ээлжийн хүүхдүүдээ үдэж өгөхөөр бэлтгэж байна. Амрагч хүүхдүүдийнхээ амьдралд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээж, ая тухыг хангаж ажиллахад энэ жил онцгойлон анхаарчээ.Хүүхэд насны хамгийн гэгээн дурсамж магадгүй зусланд амрах хугацаанд мөнхөрдөг гэж болно. Жил бүрийн дэлгэр сайхан зуны улиралд хайртай хүүхдүүдээ Найрамдлын Эрдэнэс зусланд амраах хүсэлтэй эцэг эхчүүдийн хүсэлт жилээс жилд нэмэгддэг. Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдээс гадна Улаанбаатар, Дархан, Замын Үүд, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөвсгөл гээд бусад аймаг орон нутгаас, мөн АНУ, ОХУ-ын буриад, Швед зэрэг гадаадын орноос цөөнгүй хүүхэд ирж амарсан байна. Найрамдлын Эрдэнэс зуслан ээлж бүртээ өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий хөтөлбөр уралдаан тэмцээнийг зохион байгуулахаас гадна илтгэх урлаг болон бусдад өөрийгөө ойлгуулах, байгаль эх дэлхийгээ хайрлах зэрэг сэдвээр сургалтуудад хамруулжээ. Зуслангийн захиргаа хүүхдүүдийн амрах орчныг ая тухтай болгож ихэнх өрөөнийхөө орыг сольсон байна. Мөн хоолны нэг зааланд хүүхдүүд 2 ээлжээр хооллодог байсныг өөрчилж, нэг зал нэмж тохижуулсан нь нүдээ олсон чухал ажил болсныг онцолж байлаа. Шинэ танил, шинэ найз, шинэхэн орчинд амарч тухалсан хүүхдүүд ийнхүү гэртээ буцах болсондоо сэтгэл жаахан дундуур байгаагаа хэлж байгаатай адил тэдний багш нар ч зусландаа сэтгэл хоргодонгуй байна. Хэдийгээр өнөөдөр зуслангийн сүүлийн өдөр ч хүүхдүүд энэ өдрийг маш үр бүтээлтэй өнгөрүүлж байна. Улаанбаатараас мэргэжилтэн урьж ирүүлэн хүүхдүүдэд илтгэх урлаг, бусдад асуудлыг танилцуулж, өөрийгөө зөвөөр илэрхийлэх, шийдэх арга замыг гаргах, боломжуудыг нээх талаар сургалт, тэмцээн зохион байгуулжээ.

 

34
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.