“Эрдэнэт фүүдс” ХХК “Хишиг” гурилын сугалаат худалдаагаа зарлалаа

0
Эрдэнэтчүүд хийгээд Монголчуудын хэдийнээ хэрэглээ болж чадсан Хишиг гурил өнөөдөр сугалаатай нээлттэй худалдаагаараа амралтын энэ өдөр бэлэг барьлаа. “Эрдэнэт Фүүдс” ХХК өдөрлөгийн хүрээнд 5,10,25,50 кг гурил худалдан авсан хэрэглэгч бүртээ сугалаа сугалуулж азтан тодрууллаа. Сугалаат худалдааны тохиролд 25 кг-ийн гурил 10 хүнд, мөнгөн аяга, удахгүй хичээл сургуулийн цаг ирж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгсэл бүхий иж бүрэн цүнх хэрэгсэл, унадаг дугуй , iphone 7 гар утсыг оруулсан байлаа. Дашрамд дуулгахад үйлдвэрийн үнээр хямд гурилаа худалдан аваад азын гурил, ухаалаг гар утсаа авсан иргэд ихээхэн баяртай байлаа. Сугалаат урамшуулалт худалдааны нээлт өнөөдөр ийнхүү албан ёсоор эхэлж, нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Сугалаанд гар утаснаас эхлээд цэвэр үүлдрийн сүүтэй үнээ, алт мөнгөн аягыг өгөхөөр сугалаандаа оруулсан байна. Хямд үнээр үндэсний үйлдвэр тэр дундаа Эрдэнэтийн бүтээгдэхүүнээ авч хэрэглэн азтан болох боломж та бүхэнд нээлттэй байна. “Эрдэнэт фүүдс” компанийн гурилын үйлдвэр нь Монголдоо анх удаа хөх тарианы буудай боловсруулан гурил үйлдвэрлэж байгаагаараа онцлог. Хөх тарианы гурил нь эрүүл хүнсэнд зүй ёсоор тооцогддог. Учир нь хүний биед зайлшгүй шаардлагатай өндөр хэмжээний эрдэс бодис, уураг, олон төрлийн витаминаар баялаг. Тухайлбал, хөх тариа нь нүүрс ус, эслэг ихтэй, уураг, амин дэм, B1 витамин, B2 витамин, B3 витамин, B5 витамин, B6 витамин, E витамин болон натри, кали, магни, калци, төмөр, зэс, фосфор, цайр гээд олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг байна. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гадаадаас 100 хувь импортлодог байсан хөх тарианы гурилыг “Эрдэнэт фүүдс” ХХК нь дотооддоо ийнхүү үйлдвэрлэж, хоногт 30 тонн хөх тариа, 150 тонн улаан буудай боловсруулан гурил үйлдвэрлэж, тэжээлийн будаа, хүнсний болон тэжээлийн хивэг дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.