Эрдэнэт үйлдвэрийн ажилчид Зэсийн үнийн урамшууллаа хүлээсээр байна

0

Сонгууль найр наадам ,амралт зугаалгын улирал дуусах шатандаа орж хичээл сургуулийн цаг хаяанд ирчихээд байна. Намрын шаргал өдрүүд алсарч  их ажлын бэлтгэл  яригдаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийг тойрсон 49-51 асуудал намжуу байгаа ч Төрийн  мэдэлд очсон гэх үйлдвэр тасралтгүй, найдвартайгаар үйлдвэрлэлийн горимоо алдахгүй ажиллаж байгаа ч ажилчдын дунд Бонус буюу зэсийн үнийн урамшууллаа хүлээсэн яриа цалингаас цалингийн хооронд яригдаж байна. Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр 6463 ам $ийн ханштай байхад сүүлийн нэг жил шахам зэсийн үнийн урамшууллыг үйлдвэрийн ажилчдад өгөлгүйгээр аргацаасаар ирсэн байна. Энэ сарын эхний байдлаар Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ноос  бичиг шаардлага хүргээд байгаа ч тодорхой олонд хүргэхээр мэдээлэл байхгүй байгаа юм байна. Авдаг хэд нь цөөрсөн ажлаа цаг тутамд хариуцлагатайгаар хийж ирсэн ажилчдын хувьд алт, мөнгөн карттай  цех хэсгийн дарга нарыг бодвол үндсэн цалингаа өр зээлэнд хувиарлан амьдардаг учраас Зэсийн үнийн урамжуулал буюу бонус орвол багагүй жийрэг болдог гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хувьд ганц хүлээлт байгаа нь 49 -51 аль ч ялгаагүй ажилчдаа алгачилж үзэлгүй үндсэн цалин, үр дүнгийн урамшуулал бонусыг хугацаанд нь олгоод явбал Готов нь авна уу, Шатав нь уу гэдэгчилэн томчуудын асуудал ажилчид бидэнд хамаагүй гэсэн хандлага яриа ч их байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр хэмнэлтийн  бодлого хэвээр үргэлжлэн албан томилолт ч олгогдохгүй байгаа, хандив тусламж ажилчдын нийгмийн асуудлын шийдэлт ажлууд орхигдоод байгаа гэсэн мэдээлэл байгаа юм .

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.