ОРХОН АЙМАГТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХГҮЙ

0

Засгийн газрын 2017 оны 2-р сарын 1-ний өдрийн 46 тогтоолоор “Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, олгох, үйлдвэрлэлд хяналт тавих журам” тэргүүтэй хэд хэдэн эрх зүйн баримт бичигт нийцүүлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг шинэчлэн тогтоох үүргийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд даалгасан. Үүний хүрээнд “Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам””-ыг ИТХ-аас 5-р сард шинэчлэн баталж мөрдүүлж эхэлсэн. Ингэснээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог нэмэгдүүлэхгүй байх чиглэл барин ажиллаж байгааг АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ.

Erdenet.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.