ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ҮНДЭСНИЙ ЦОМ-2017” ТЭМЦЭЭН МАНАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

0

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн шилдэг тамирчдын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2017” тэмцээний нээлтийн ажиллагаа “Хангарьд спорт клуб”-ын хөл бөмбөгийн ногоон талбайд өнөөдөр боллоо.

  Нээлтэнд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар оролцож үг хэллээ.
      Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдсан тэмцээнд Дорнод, Орхон, Увс, Сүхбаатар аймгуудын шигшээ баг эхний дөрвөн хэсгийг толгойлсон билээ.  16-24-ний хооронд “Хангарьд клуб”-ын хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдах уг тэмцээнд 20 аймгийн 400 орчим тамирчид оролцож байна. Тэмцээний шүүгчид нь “Хөл бөмбөгийн холбоо”-оос томилогдож иржээ.
      2008 онд анх “Аймгуудын цом” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн энэ жил 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай аймагт анх удаа болж байгаагаараа онцлогтой. 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд эдүгээ нийт 30 сая төгрөгийн шагналын сантай өндөр зэрэглэлийн тэмцээн болтлоо өргөжөөд байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.