“СОНОР ХАЙРХАН ТӨВ”-ИЙН УРД ТАЛЫН ЗАМ НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ БОЛНО

0

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2 дахь заалт, Замын хөдпөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дэх заалтыг үндэслэн байгууллага, иргэдээс ирүүлсэн саналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/478 тоот захирамж гарчээ.

Уг захирамжийн дагуу Кувейтийн гудамжнаас “Сонор хайрхан” төвийн урдуур баруун гар тийш эргэж 6 дугаар бичил хороолол руу ордог замын хөдөлгөөнийг 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хориглож, нэг чигийн хөдөлгөөнтэй болгохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл зөвхөн 6-р бичил хорооллоос Кувейтийн гудамжруу зүүн тийш чиглэсэн хөдөлгөөнтэй болгохоор болжээ.    
Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.