УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт хотод тойрогтоо ажилалаа

0

Орхон аймгаас 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гишүүн О.Баасанхүү 2017 оны 8 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд өөрийн тойрогтоо ажиллаа.Тэрбээр уулзалт ярилцлагынхаа өмнөхөн үерт автан гэр нь урсаж сүйдсэн өрх толгойлосон, хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхэдтэй Яргуйт багийн иргэн Д.Нарантуяад иж бүрэн өргөө цагаан гэрийг хувиасаа өгсөн юм .Түүнд тойргийнхон нь иргэд болох Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд пэйж группын эхчүүд болон Онцгой байдлын газар,УЗХ-ны хамт олон хамтран санал тавьсанаар нэгэн гэр бүлийг дулаан гэртэй болгосон байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүнээр сонгогдсон энэ нэг жилийн хугацаанд 25 дахь удаагаа тойрогтоо ажиллаж байгаа нь энэ юм . Тэрээр 2016-2017 онуудад УИХ-д оруулсан хууль тогтоомж,  дээрхи хугацаанд ажилласан ажлын тайлан  болон Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал, Өнөөгийн Улстөрийн нөхцөл байдлын талаархи мэдээллийг иргэдэд нээлттэй өглөө. Алслагдсан  гэр хорооллын багууд болох Их залуу, Даваат ,Уртын гол , Дэнж баг болон  орон сууцны бичил хорооллын оршин суугч  иргэдтэй уулзалтаа хийсэн байна.Хэдийгээр цаг агаар бороо хуртай хүйтэвтэр байсан ч иргэд олноороо хүрэлцэн ирж, Улс орныхоо эдийн засаг ,нийгэм зэрэг бодлогын чанартай мэдээллийг бүрэн авсан юм.

Яргуйт багийн иргэн Нарантуяагийн хуучин гэрт     Эрүүл мэндийн салбарын баярыг тохиолдуулан “Медипас” эмнэлэгээр зочлов                                 Дэлгэрэнгүй сурвалжилга мэдээллийг 8 сарын 22-ны “Video” мэдээллээр хүргэх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.