МУ-ын Ерөнхийлөгч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөхөөрөө Эрдэнэтийн “EBS”телевизийг үүсгэн байгуулагч Ц.Чинбатыг томиллоо

0
 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж дараах нэр бүхий хүмүүсийг орон тооны бус зөвлөхөөр томиллоо. Үүнд:
  • Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан,
  • Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан,|
  • Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан,
  • Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан,
  • Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан,
  • Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан,
  • Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан,
  • Даньдиагийн Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан,
  • Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан,
  • Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан,
  • Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан,
  • Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан,
  • Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан,
  • Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан,
  • Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан,
  • Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас Догмидын Сосорбарам, Цэрэндэжидийн Бямбажав, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Баянжаргалын Бямбасайхан нарыг чөлөөлсөн байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.