ЗЭСИЙН ҮНИЙН УРАМШУУЛАЛ /БОНУС/-ЫН ТАЛААР 2017 оны эхний хагас жилд компани ашигтай ажиллаж байгаа болон бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч, дэлхийн зах зээл дээрх 1 тонн цэвэр зэсний үнэ өсч байгаа нөхцлийг харгалзан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос компанийн ерөнхий захирал, Эдийн засгийн хэлтэст зэсийн үнийн урамшуулал /бонус/-ыг хүчин төгөлдөр хэрэгжиж буй журам, тушаалыг үндэслэн тооцон олгох тухай албан бичгийг 2017 оны 03-р сараас эхлэн удаа дараа хүргүүлж байсан байна. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ноос илгээсэн албан бичгийг үндэслэн компанийн Цалин хөлс, урамшууллын товчооноос тодорхой тооцооллыг журам, тушаалын заалтын дагуу хийж, Эдийн засгийн хэлтсээс компанийн Үйлдвэрийн ерөнхий захиралд танилцуулах шатандаа явж байгаа тухай /2017.08.22-ны өдөр/ мэдээлэл өгсөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1