ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

0

Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах”-аар Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийн Удирдлагын газрын мэргэжилтэн М.Ариунболд, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам, ЦУОШГ-ын Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ОБЕГ-ын ГШУГ-ын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай аймагт ажиллаа.

  Тэд аймгийн онцгой комиссын гмшүүдтэй уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар сонирхлоо.
Орхон аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнээс ажлын хэсэгт “Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу боловсруулсан төлөвлөгөөний хэрэгжилт, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, Эрчим хүчний өвлийн бэлтгэлийг хангах засвар үйлчилгээ, нүүрсний нөөц бүрдүүлэлт, татан авалт, бусад асуудлын талаар болон Зам гүүр үерийн далан, сувгийн эвдрэл гэмтэл, автозам засварын ажлын явцын талаар, Эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, алслагдсан айл өрхүүдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл ажлын талаар, Аймгийн сум, багийн зуншлага, ургамлын ургацын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
      Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригболон, ажлын хэсгийн зүгээс дараах зөвлөмжүүдийг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд өглөө. Үүнд:
1. Ургац хураалтын үед хүний хариуцлагагүй байдлаас болж ургац алдахгүй байх,
2. Сүрлийг багцалж хураах, хадлан тэжээл бэлтгэх, улмаар малчдад дэмжлэг үзүүлэх
3. Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд соортын баталгаа гаргуулах, үр цэвэрлэгээний машинуудыг бэлэн байлгах үтрэмийн бэлэн байдлыг хангуулах ариутгал халдваргүйжилт хийх,
4. Аймгийн цаг агаарын мэдээллийг нэгдсэн журмаар Ус цаг уур, орчны шинжилгээний газарт явуулж байх, зөрүүтэй мэдээлэл цахим орчинд тавихгүй байх,
5. Малчдыг өөрсдийн хүчээр өвлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, малын  даатгалд малчдыг хамруулах,
       Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түр зуурын аадар бороо, мөндөр орсны улмаас гэр хорооллын Цагаанчулуут, Булаг, Баянбулаг багуудын эвдэрч гэмтсэн үерийн суваг, далан шуудуутай газар дээр нь очиж танилцан, заавар зөвлөгөө,  үүрэг даалгавар өгч ажиллаа.
ERDENET.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.