Эрдэнэтийн багш нар 9-р сарын 1-нд хичээлээ заана

0

Ирэх 9 сарын 1-нд хичээл орохгүй нь гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр хөвөрч байна. Багш нарын цалинг нэмэхгүй бол хугацаагүй ажил хаяна гэж мэдэгдээд байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор  -Танай багш хичээл заана заахгүй, орно ,орохгүй / зарим жаалууд ахиад хэд хоног амарна гоё /гэсэн хөгжөөнтэй хэрнээ Монголын өнөөгийн нийгмийн хямралыг харуулсан дүр зураг үзэгдээд эхэлчихлээ.Хөдөөнөөс төвд суудаг малчдын хүүхдүүд гэртээ хэд хоног суначих санаатай чих тавин суугаа. Тэгвэл Эрдэнэт буюу Орхон аймгийн багш нарын хувьд энэ сарын 30- нд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулах юм байна.Гэхдээ энэ нь хичээл хаяна гэсэн ойлголт  биш 9- р сарын  1-ндээ Шинэ хичээлийн жил албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа бөгөөд харин хичээл эхлэсний дараа 14 хоногийн дотор суултаа хийж магадгүй гэсэн албаны сурвалж байна.Орхон аймгийн багш нарын хувьд өнгөрсөн жилээс эхлэн зуны амралтаа авангуут  бүх багш банкинд зээлтэй цалин хүрэлцээгүйн улмаас Өмнөд Солонгост хараар ажилладаг болсон байна.  Зуны хоёр сардаа ажиллаад ирвэл  сарын цалингаа 2 нугалсан дайны  цалин авч зарим нь тэндээ үлдэх зэрэг боловсролын салбарт ажиллах зүрх сэтгэлийг нь мохоодог болсон байна. Хэрвээ багш нарын цалинг 1.600 0 болгосон тохиолдолд ажлаа бүрэн тайван хийх боломжтой гэж тэд үзэж тооцоолж байгаа. Монголын багш нарын цалингаа нэмэгдүүлэх шаардлагад харин Засгийн газраас “Цалин нэмэх боломжгүй” гэсэн хариу өгөөд байгаа ч  Эрдэнэтийн багш нар энэ удаад хичээлээ орсоны дараа ажил хаялт зарлахаар болсон  гэнэ. Өнөөдрийн  хувьд манай аймгийн багш нарын цалин 1-5 жил ажилласан нь 535 000 , олон жил ажилласан багш нар нь 600 000 төгрөгийн цалинтай байна. Дээрхи мөнгөнөөс татвар, НДШ, бусад шимтгэлээ төлөөд гар дээрээ ердөө 400 мянган төгрөг авдаг гэнэ.Түүнээс банкны зээлэнд 70 орчим хувь нь төлөгдөж үлдсэн мөнгөөр амь зуулгаа залгуулдаг гэж багш нар хэлж, ярьж бичсээр байгаа юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.