ХОТ ХООРОНДЫН ЗАМД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

7 хоног бүр хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдан явууллаа.

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хотын доторхи болон, хот хооронд зорчих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Орхон аймгийн Авто тээврийн төвөөс зохицуулалт хийн ажиллаж байгаа аж. 700 гаруй тээврийн хэрэгсэл хот хооронд үйлчилж байгаа бол нийслэлийг зорих оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаа тул том оврын автобусыг ч мөн нэмэлтээр гаргажээ. Зорчигчдын хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр хулгайн тээвэр ч мөн нэмэгдэх хандлагатай байгаа тул Замын цагдаагийн тасагтай хамтран хот хоорондын замд хяналт, шалгалтын ажил зохион байгуулж байна.

Түүнчлэн 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаар босоо санхүүжилттэй байгууллагуудын удирдлагууд холбогдох дээд шатны байгууллага, яамдтайгаа сайтар хамтран ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн чиглэл бүртээ өвөлжилтийн бэлтгэж ажлыг сайтар хангаж ажиллах талаар чиглэл өгөв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.