ТҮЛЭЭНИЙ МОДНЫ ДЭЭД ҮНИЙГ 220,000 ТӨГРӨГНӨӨС ХЭТРҮҮЛЭХГҮЙ❗

0
Өнөөдөр Баян-Өндөр сумын орлогч дарга Ц.Одгэрэл, Яргуйт, Их залуу багийн ажлын албаныханы хамт тус багийн нутагт байрлах Булган аймгийн “Буянт хангай” түлээний захаар орлоо.
Буянт хангай захын үйл ажиллагаанд Баян-Өндөр сумын зүгээс хяналт тавьж өвлийн ид хүйтрэх үеэр үнэ хөөрөгдүүлэхгүй байх, нэг портер модыг 220,000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байх шаардлагыг тавьж ажиллаж байна.
Одоогийн байдлаар Портер мод урт богино, ачилтаасаа шалтгаалаад 180,000-220,000 мянга, гишүү 80,000, 40 кг-ын шуудайтай түлээ 3500 төгрөгний үнэтэй байна.
Тус захад Булган аймгийн Сэлэнгэ, Бугат, Орхон, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдаас албан ёсны гарал үүсэл, эрхийн бичигтэй түлээний мод борлуулагдаж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.