ӨРХИЙН БОЛОН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭЭР ДАМЖУУЛАН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

0

Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Эрдэнэтэд үйлдвэрлэв“ дэлгүүрийн үйл ажиллагааг “Баян”, “Төгөл”, “Цах”, “Даниста” худалдааны төвд нээн ажиллуулахаар төлөвлөж байсан бөгөөд өнөөдөр “Баян”, “Төгөл” төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.

        Тус дэлгүүрээр өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдхүүнийг борлуулах, зах зээлд таниулах,  борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сурталчилах ач холбогдолтой юм.
Тус төслийг аймгийн ЗДТГ, тухайн үйл ажиллагааг зохион байгуулж цаашид авч явах төрийн бус байгууллага, худалдааны төвүүдийн захирлуудын гурвалсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байна. Ингэснээр жижиг дунд болон, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид бүтэн жилийн турш ямар нэгэн лангууны түрээс төлөлгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой боллоо.
        Одоогийн байдлаар “Төгөл”, “Баян” худалдааны төвд нийт 15 иргэн, 4 аж ахуйн нэгж, 8 өрхийн үйлдвэрлэгч гэх мэт 30 орчим үйлдвэрлэгчдийн  20 орчим сая төгрөгийн бараа бүтээгдхүүнийг хүлээн авч 3,5 сая төгрөгийн борлуулалт хийж өгөөд байна.
      Өрхийн үйлдвэрлэл, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ямар нэгэн түрээсгүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсвэл “Төгөл”, “Баян” худалдааны төвүүдэд байрлах “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдааны цэгүүдийн 99355809, 99351883 утасаар холбогдон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулж болохоор боллоо.
Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.