Өнөөдөр 9 сарын 1 Эрдмийн баяр

0

Хүүхдийн дуу цангинасан нэгэн он жилийн түүхийн хуудас эргэлээ. 2017-2018 оны Хичээлийн жилийн эхний өдөр 9 сарын 1. Энэ өдрийг зуны 3 сар хоног тоолон хүлээж, манай ангийн хэн хэр өндөр болсон бол, хэр хөөрхөн болсон бол гэж сэтгэлдээ төсөөлөн яардагсан. Яагаад гэвэл Хүүхэд насны хүн бүрийн гэгээн мөрөөдөл хүүхэд настай холбоотой болохоор л тэр. Магадгүй эсвэл энэ өдөр өөрөөс нь бусад бүх зүйл нь цоо шинэ болдог учраас энэ өдөрт хүүхэд бүр яардаг бизээ.

Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хувьд энэ хичээлийн жилд 34 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, Ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуульд 19554 сурагч суралцах юм байна. Харин их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд Эрдэнэтийн гэх тодотголтой боловсролыг эзэмшихээр, Монголын ирээдүй оюутан залуус суралцахаар өнөөдөр сургууль тус бүр дээр “Эрдмийн баяр”-ын өдрийн нээлтээ хийж байна. Орхон аймгийн түүхэн дэх анхны сургуулиудын нэг 5-р 10 жилийн сургуулийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Аймгийн засаг дарга Д.Батлут энэ сургуулийг төгссөн учир төрөлх сургуулийнхаа Эрдмийн баярын нээлтэнд өөрийн биеэр хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Он цагийн хэлхээсэнд эрдмийн уурхайд хөтөлсөн оюунлаг багш нарын үйлс мөнхөд дуурсагддаг болохоор боловсролын салбарын бүтээлч, эвсэг хамт олонд Орхон аймгийнхаа, Хүүхэд багачууд, оюутан залуусд эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байж багш нар нь сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлснийг онцлон уламжилж байна. Хүүхэд бүрийн дуу хоолой цовоо цолгиун цангинаж байг.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.