Монголын залуучуудын өдрөөр шилдэг залуучуудыг шагналаа

0
Жил бүрийн  найман сарын  25-ны өдөр тохиодог  Монголын залуучуудын өдрөөр  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тэргүүний  залуучууд болон ахмад ажилтнууд шагнагдсан байна. Шагналыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгаль нар гардуулж, уурхайчин залуустаа мэндчилгээ дэвшүүллээ.
        Нийгмийн сайн сайхны төлөө идэвх санаачилгатай байж, хариуцсан ажилдаа амжилт гаргасан Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Ц.Батбаяр , Төслийн менежментийн хэлтсийн зохион бүтээгч  инженер А.Соджаргал,  Авто тээврийн байгууллагын  шатахуун түгээгч Я.Мөнхтогтох,  Уурхайчин соёлын ордны уртын дуучин Д.Дагиймаа нарын шилдгүүд Монголын Залуучуудын Холбооны медалиар энгэрээ  мялаав. Мөн тус  өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд  Эрдэнэт үйлдвэрийн  Залуучуудын холбооноос  “Залуучуудын манлайлал, оролцоог дээшлүүлэх нь” сэдэвт сургалт форум зохион байгуулсан байна.
        Сургалтын зорилго нь Залуучуудын холбооны сонгуульт ажилтнуудын олон нийтийн ажлын идэвх  оролцоо, манлайллыг дээшлүүлэх, чадавхижуулах, мэдээллээр хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой гарц хайх, харилцан ярилцаж санал бодлоо солилцоход чиглэгджээ. Сургалт форумд  нийт 50 гаруй идэвхтэн  гишүүдийг оролцож,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэднийг ямар арга замаар хөгжүүлж, манлайлалд хөтлөх вэ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.