Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

0

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр  2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Түүний өрсөлдөгч нь 2017 оны Европ тивийн аварга Гүржийн Гурам Тушишвили байсан юм. Өмнөх шатад домогт Тедди Риньетэй тун сайн барилдсан Гүрж залуу энэ удаад ч ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Барилдааны эхнээс Н.Түвшинбаяр идэвхи санаачлагатай барилдаж, вазари үнэлгээ авч чадсан. Улмаар сүүлийн 2 минут гаруй хугацаанд энэ давуу талаа ахиулж даралтаар цэвэр ялалтыг авчээ.

Ийнхүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Олимпийн алт, мөнгөн медалийг багтаасан өөрийн цуглуулгадаа ДАШТ-ий хүрэл медаль нэмлээ. Тэрбээр 2015 оны ДАШТ-ээс багийн төрлөөр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.