ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО

0

7 хоног бүрийн Даваа гараг бүр хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явууллаа.

Энэ удаагийн хуралдаанаар аливаа барилга, дэд бүтэцийн зураг төслийг гүйцэтгэх ажилд орон нутгийн компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Өөр аймаг эсхүл нийслэлээс ирсэн зураг төслийн компаниудтай сүүлд нь хариуцлага ярих боломж хомс байдаг тул ийнхүү орон нутгийн компаниудтайгаа хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзжээ.
      Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 10 дугаар тогтоолоор 1 шоо метр модны үнийг 45000-50000 буюу нэг Портер модыг 200.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар бодож Булган аймгийн хөрш зэргэлдээ сумдаас Орхон аймгийн иргэдийн түлшний хэрэгцээнд түлээний мод нийлүүлэхээр болжээ. Мөн “Шарын гол” ХХК-иас Нако түлш авах талаар баян-Өндөр сумын удирдлагууд яриа хэлэлцээрийн шатанд явж байна.
     Энэ өвөл өвөлжилт хүндэрч болзошгүй талаар мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа. Иймээс малчид хадлан тэжээлээ сайтар базаах шаардлагатай байна. Юутай ч 9 сарын 2-ны өдрөөс эхлэн Жаргалант сумын малчид хадлан тэжээл бэлтгэх ажилдаа гарчээ.
Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.