Булганхангайн Алдартнууд: Сайхан сумынхан Н.Түвшинбаяр аваргынхаа цолны наадмыг хийнэ

0

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Булган аймгийн Сайхан суманд ирэх Ням гарагт буюу 9 сарын 10-ны өдөр хийхээр болсон байна. Адуутай айрагтай Сайхан сумынхан уг наадмаар Будапештын Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийх нь баярыг давхар тэмдэглэнэ. Үндэсний бөхийн барилдаан, Азарга, Их насны морьдын уралдаан, шагайн харваа болох бөгөөд Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх тусгай үйл ажиллагаа ч зохион байгуулахаар төлөвлөн, хөтөлбөртөө багтаасан гэнэ. Наадмыг зохион байгуулах аймгийн комисс байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн их наадмын анхны аварга, анхны хос медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр энэ жилийн наадмаар Улсын заан цол хүртснээс хойш Даншигийн начин цол хүртсэн зэрэг бахдам амжилтын эзэн “Булганхангайн Алдартнууд”-ын нэг зайлшгүй мөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.